¤43¤

10.3K 637 15
                                    


Үүнээс хойш Жэрим үргэлж Сунми дээр ирэн гадуур зугаалж, кино үзэж, цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж цагийг хамтдаа өнгөрөөх болжээ. Сунми ч түүнд энэ богинохон хугацаанд бүрэн дүүрэн дурласан байлаа.


Микигийн талаас

- Нэг л хачин санагдчихлаа ер нь ямар эрүүл ухаантай хүн чам дээр өөрөө ирж наалддаг байнаа гэж намайг тоглоом хийхэд Сунмигийн инээмсэглэл замхран одож надруу муухай хараад

- Яа! Яаж найзыгаа ингэж хэлж чадаж байнаа? Тэглээ ч хүмүүс дурлахаараа эрүүл ухаанаа алддаг гэсэн биздээ Жэрим ч гэсэн надад дурлаад өөрийн ухаангүй байгаа байх гэснээ байдгаараа малийв. Үнэндээ Сунми байнга л инээж явдаг ч ингэж чин сэтгэлээсээ инээх нь ховор болохоор би ч гэсэн аз жаргалаар бялхаж байв. Би

- Заза тийм байхаа дурлалт охин минь одоо өөрийн ухаантай байж үзээд хичээлээ хий гэхэд хонх дуугарч багш ч орж ирэв.

Өдөржин утасаа ширтэж санаа зовнин суусны эцэст хичээл тарж бушуухан компани руу явав. Хачирхалтай нь Жон байхгүй Юн нарийн бичгийн ширээнд Жэйк сууж байлаа. Тэр намайг харснаа

- Өө, Сайн уу?

- Сайн уу? Юу болсон юм? Жон хаана байгаа юм бэ? Мэдээгээр юу гараад байгаа юм? Компанид асуудал гараа юу? гэж ар араас нь дуржигнуулан асуув. Жэйк чанга инээсээр

- Найз охин гэсэндээ өөр байна шүү санаа зовж байгааг нь хараад байгаарай гэсээр намайг цаашлуулна. Би хөмсөгөө зангидан

- Тоглоогүй байна чи ингэхэд яагаад энд сууж байгаа юм? гэхэд Жэйк инээхээ болин мушилзан

- Заза, энэ угаасаа миний суудал л даа би нарийн бичгийн дарга байгаа юм. Чи ер нь компанид ажилд орчихоод юу хийсэн хүн бэ? Даргаа ч танихгүй гэснээ миний толгойг долоовор хуруугаараа тонших нь тэр. Би хошуугаа унжуулан

- Юн нарийн бичиг хэлээгүй шдэ. Тэглээ ч би өвдөөд бас гадаадад байсан болохоор хангалттай танилцаж амжаагүй юм мэдэв үү гэхэд Жэйк толгой сэгсрэн

- Чи энд эрхлэх гэж л ирэх бололтой. Ер нь энэ ширээний пайзан дээр Ким нарийн бичиг биш Эрх бяцхан гүнж гэж бичвэл таарна гэсээр шогшрох аж. Би нүдээ эргэлдүүлэв. Жэйк

- Би угаасаа их залхуу хүн учираас ажилчид дундаасаа хамгийн сайныг нь өөрийн суудалд суулгадаг юм. Би зөвхөн чухал ажлуудыг л захиралд танилцуулан дагаж явдаг. Ууг нь ч өмнө нь эмэгтэй нарийн бичиг авдаггүй байсан л даа Юн нарийн бичиг их чадварлаг байсан болохоор өмнө жил би Жоныг ятган байж авсан юм. Гэтэл тэр урваад би ингээд насаараа энэ суудалд уягдахаар шийтгүүлчихлээ гээд хошуугаа унжуулчихав. Би гайхан

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now