Зохиолчийн талаас
Хэрвээ Чэн Микиг барьцаалаагүй байсан бол энэ бүгд нүдээ аниад нээхэд л зохицуулагдчих асуудал байлаа. Жон болон бусад нь Чэнийг унагаахаар хагас жилийн хугацааг зарцуулж бүх юмаа жин тан болгочихсон байсан бөгөөд эртнээс төлөвлөсөн ёсоор хоёр сарын дараа хөдлөх ёстой байлаа. Гэвч Еэринийг барьцаалсан орой төлөвлөгөө өөрчлөгдөж үдэшлэгийн үеэр бүхнийг цэг тавихаар шийдсэн билээ. Харамсалтай нь Жэйкийн гэнэтийн үйлдлээс болоод ийнхүү бүх зүйл нь буруу тийш эргэжээ.
Өрөөнд орж ирсэн хүмүүс бүгд зогтусах бөгөөд энэ байдалд Жэрим л ухаан орон Чэнийг дахин сум тавихаас урьтаж мөрөнд нь буудаж амжив. Тэгээд орж ирсэн залуус нь Чэний хүмүүсрүү дайрав. Маркийн нүдэнд нулимс цийлгэнэсэн байх бөгөөд Мики Жоны хажууд суун уйлах бол Жон энгэрт нь тэврүүлсэн Жэйкийг газар хэвтүүлээд цээжинд нь үүссэн жижигхэн нүхнээс хэрхэн цус сэдрэн цамцыг нь улаанаар будаж байхыг хараад амьсгаа авч чадахгүй болчихов.
Чэн буугаа чиглүүлэх үед хажууд нь зогсож байсан Жэйк Жоны урдуур орон цээжиндээ буудуулсан нь энэ байлаа. Бараг л зүрхэн тушаа газар нь болохоор хэн ч харсан найдлагагүй харагдаж байв. Жон түүнийг бага зэрэг сэгсрэн
- Ж.жэйк ухаан алдаж болохгүй шүү намайг сонсож байна уу? гэхэд Жэйк арай хийн ам нээж
- Ахаа... у.уучлаарай...би-
- Амаа тат битгий ярь гэж Жон чангаар хэлээд эргэн Марк руу хараад
- ЮУГАА ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ? Түргэн тусламж дуудаач новшоо гэхэд Марк салганах гараараа утсаа гаргаж ирээд арай гэж нэг дугаар хийн залгав. Энэ дундаас ганцхан Жэрим л анагаахын чиглэлээр сурсан болохоор иймэрхүү шарх хэр ноцтой бүр хэдэн минут үлдсэнийг хүртэл хараад л мэдэж байлаа. Гэсэн ч тэр бууж өгөхийг хүссэнгүй Маркыг утсаар ээрч түгдрэн түргэн тусламж дуудаж байхад утсыг нь булаан авч ямар нэг код хэлэн тушаал буулгав. Жон Жэйкийн шархан дээр алчуур тавиад гараараа чанга дарсан байх бөгөөд Жэйкийн нүднээс нулимс урсан
- А.ахаа гэхэд Жон
- Дуугүй бай битгий яриад бай. Битгий ярь гэж байна! гээд нулимс нь цийлгэнэж байлаа. Ахыгаа ийм байдалтай байгааг анх удаа харсан Жэйк инээвхийлэв. Маркын хоолой чичрэн
- Х.хэрвээ чи үхэх юм бол би чамайг хэзээ ч уучлахгүй шүү. Дараа төрөлдөө таарсан ч танихгүй юм шиг царайлна за юу тэнэгээ гэхэд Жэйк амаа хөдөлгөж ядсаар
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》