¤54¤

8.7K 628 16
                                    

Жэрим Жон хоёрыг цайзруу орход нөгөө нүсэр тулаан одоо хүртэл дуусаагүй байх бөгөөд Жон тэдний дундаас нэг туслахаа дуудан

- Зочид хаана байна? гэж асуухад өнөөх нь амьсгаадсаар

- Төв танхимд байгаа

Жон харилцуураараа туслахдаа тушаал өгчихөөд Жэрим болон өөр хэдэн хүмүүсээ дагуулаад танхимруу орлоо. Танхимд байх баячууд энэ замбраагүй тулаанд өртчихгүйхэн шиг дуусахыг нь хүлээн сууж байгаа бололтой бүгд аль нэг буланд шигдэн сууцгаах бөгөөд зарим нь ширээн доогуур орсон байлаа. Үнэндээ тэд ч гэсэн ямар нэг мафийн хүмүүс эсвэл тэдэнд хамааралтай хүмүүс учраас өөрсдийн хүмүүсээ дуудаж болох ч шалихгүй зүйл гэдгийг мэднэ. Бас Жон болон Чэний бүлэгийн хооронд өрнөж байгаа тэмцэл бол дайн л гэсэн үг, хоморгонд нь өртөж хохирохыг хэн хүсэхэв.

Хаалга нээгдэхэд хүмүүс сандралдан айж ийш тийш гүйлдэх бөгөөд Жон танхимын голд байх тайзан дээр гаран Жэримээс чанга яригч аваад өнөөх л хүйтэн хоолойгоороо намуухан ярьж эхлэхэд бүх хүмүүс анхаарлаа тийш чиглүүлэв. Ер нь бол зарим нэг ухаанаа алдтал айсан хүмүүсээс бусад нь Жоныг орж ирэхээс авхуулаад л харж байсан билээ. Тэд Жоныг нэвширтлээ зодуулчихсан мөртлөө яаж энэ эрхэмсэг дарангуй байдлаа хадгалж үлдсэнийг гайхах аж. Жон

- Бүгд тайвширцгаа!! Тэгэхээр... юуны өмнө та бүгдийн амгалан тайван байдалд халдсаныг өршөөж үзнэ үү. Аан үгүй юм байна, бид нар шиг хүмүүс амгалан тайван амьдрах боломжгүй шүү дээ *жуумалзах* Та нар сүүдэрт амьдардаг араатнууд. Харин би тэр сүүдрийг чинь үүсгэж өгдөг нарны тусгалыг хаасан бамбай. Би бол та нарыг нарны хурц гэрлээс хамгаалж, хараал идсэн харанхуй ертөнцөд чинь жаргалыг чинь эдлүүлдэг та нарын хаан. Гэтэл та нарын дундаас зарим нэгэн нь энэ гэрлийг хааж байгаа том бул чулууг бутлах гэж оролдох юм. Хэлдээ? Сарьсан багваахай нарны гэрэлд амьдарч чадах уу? Та нар нарны гэрэлд наад бузар биеэ гаргаад амьд үлдэж чадна гэж бодож байна уу? *зивүүн инээх* Одоо би та нарт энэ асуултын хариуг өгнө. Хааны суудалд санаархаж, хэмжээ хязгаараа мэдэхгүй авирладаг хүмүүс ямар шийтгэл авдагийг сайн харж авцгаа!! гэхэд хүмүүсийн нүдэнд айсан, сандралдсан, зивүүцсэн, гайхсан зэрэг олон сэтгэл хөдлөл харагдана. Гэтэл танхимын хаалга дахин нээгдэж хэдэн хар хослолтой залуус новш болтлоо балбуулчихсан Чэнийг чирсээр орж ирэв. Төд удалгүй танхимын ханан дээр байсан том зурагтаар мэдээ гарч эхлэх нь тэр.

°°Who's your Daddy?°°Onde histórias criam vida. Descubra agora