- Мики гуйя надтай ярилц л даа, гуйж байна
Микигийн гэрийн үүдэнд ийнхүү царайчлан гуйж байгаа өрөвдөлтэй сул дорой нэгнийг хараад хэн ч Хэнри Жон гэж танихааргүй байв. Урд нь тийм гэхийн аргагүй хөндий харцаар харан зогсож буй охин л түүнийг ийм сул дорой болгож орхисон байв. Мики
- Жон, би яг одоо чамтай ярилцмааргүй байна. Надад бодох хугацаа хэрэгтэй байна гэж нулимсаа тэвчин хэлэхэд Жон арга ядсан харцаар харан
- Гэхдээ чи надтай бүхэл бүтэн гурван долоо хоног уулзаж ярилцсангүй шүү дээ. Би тайлбар тавихгүй ээ, зүгээр л миний сэтгэлийг-
- Дахиж битгий ирээрэй. Хэрвээ аав чамайг ирснийг мэдэх юм бол галзууртлаа уурлах байх
Мики Жонд нуруугаа харуулан эргэж харахад нулимс хацарыг нь дагаж урсана. Жон дахин ам нээх гэсэн ч Мики шууд гэрлүүгээ ороод явчихав.
Тэр өдрөөс хойш Жон Мики хоёр ганц ч уулзаж ярилцаагүй бөгөөд Мики чадах чинээгээрээ Жоноос зугтаж зайгаа барьж байлаа. Мики ааваасаа болсон бүх зүйлийг сонсоод эхлээд итгэхийг хүсээгүй ч яалт ч үгүй Жоны бүлэглэл гэж аав нь хэзээ ч байгаагүйгээр шийдэмгий хэлж, уурлаж, дахиж тэрэнтэй уулзаж болохгүй гэж анхааруулан хэлэхэд Жоноос асуухад тэр тийм гэсэн. Тэгээд л Мики энэ бүхэнд итгэсэн юм. Мики хэдэн өдөр нойтон дэртэй, бүлцийж хавдсан нүдтэй, ямар ч идэвхигүй үхээнц байлаа. Аав нь охиныхоо энэ байдлыг хараад жинхэнээсээ дуралсан гэдгийг нь мэдсэн ч буруу хүнд сэтгэлтэй болсон болохоор яаж ч чадахгүй сууна. Мики Жоныг яаж ч үзэн ядах гэж оролдсон чадахгүй байгаа өөртөө дургүй хүрнэ. Тэрээр өөрийгөө Жонд эргэлт буцалтгүй дурлаж зүрх нь зөвхөн Жоны л орон зайгаар дүүрсэнийг энэ хол байсан сар гаруй хугацаанд мэдсэн юм. Тэр энэ бүгдээс зүгээр л зугтмаар санагдана. Хажууд нь охиноо Жоноос хол байлгахыг хичээн сахиур шиг манаж буй аавыгаа, өдөр алгасахгүй залгаж гэрийнх нь гадаа ирж хүлээдэг Жон болон түүний өрөвдмөөр царай, ээжтэйгээ бүтээлцсэн жаргалтай дурсамжуудыг нь үгүй хийж буй Жоны араатны дүр төрхийг зүүдэлсэн муухай зүүд гээд бүгдийг мартаад холоос хол зугтмаар санагдана.
Жоны сэтгэл хэзээ ч өвдөж байгаагүйгээр маш ихээр өвдөж байв. Хэрвээ Мики түүнрүү хашгирч уйлж эсвэл цохиж байсан бол хамаагүй дээр байх байсан биз. Гэтэл тэр Жоноос зайгаа барьж, ярих ч боломж өгөхгүй хоосон харцаар төөнөж байгаа нь Жоныг дотроос нь алж байлаа. Мики зүгээр л түүнийг хаячихсан мэт Жонд санагдана.
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》