¤9¤

13.5K 830 27
                                    

- Хонгор минь наадах чинь яг л мөнгө өгвөл чиний хэвтэр чинь ч болж чадна гэж байгаа юм шиг сонсогдоод байх чинь?

Би түүнрүү гайсан харцаар хэсэг харж байгаад одоо л юу гэснийг нь ойлгов. Тэгээд сандран

- М.мэдээж тэрнээс бусдыг... чи үнэхээр донтой юмаа гэхэд тэр надруу ойртоод эрүүг минь өргөөд өөрлүүгээ харуулснаа

- Донтой хүн ямар байдгийг мэдмээр байна уу? гээд жуумалзав. Би бушуун түүнийг түлхэн холдоод

- Ү.үгүй гэхэд тэр инээгээд буйдан дээр суугаад намайг хажууд нь суу гэж дохив. Би цүнхээ тавиад суулаа. Тэр нэг гараа буйдан дээр өлгөн тавиад хөлөө ачаад суучихав. Тэгэд

- Чи яагаад тийм олон ажил хийдэг юм?

- Аавынхаа эмчилгээний төлбөр бас сургалтынхаа төлбөрийг олох гэж. Яасан? гэхэд тэр надруу нэг тийм ямар ч хүнийг айлгаж сүрдүүлмээр сонин аймар харцаар харав. Магадгүй энэ дэлхий дээр тэр л ганц ийм ёрын ауратай харц шидэж чаддаг байх? Миний бүр хүйтэн хөлс цутгачхилаа!

- Би л энд асууна бяцхан охин минь гэхэд нь би толгой дохиход тэр бүр ч уурласан бололтой улам хүйтнээр

- Ойлгосон уу?

Нээрээ тиймшд тэр асуултанд нь хариулахгүй байхаар уурладаг бас үнэхээр түргэн ууртай юмаа!

- О.ойлголоо гэхэд тэр босоод хүрмээ өмсөнгөө их л бухимдаж байгаа бололтой зангиагаа сулласнаа исгэрэх маягаар

- Эндээс зайл! гэв

Би О.О

- Би нэг хэлснээ давтах дургүй! гэж нуруугаар хүйт даамаар хүйтнээр хэлэв. Би айж сандран юу болсныг ойлгож ч амжилгүй бушуухан гарлаа. Сая яг ямар чөтгөр нь түүнд тохиолдчихов оо? Би ямар нэг буруу зүйл хэлсэн юм уу? Би юу ч хийгээгүйшдээ. Ёстой сонин ааш нь олдохгүй хүн байна даа!! Хннн.

Намайг үлдээж ажил таслуулчихаад өгнө гэсэн мөнгөө ч өгсөнгүй. Би ер нь яасын? Би ийнхүү стрессдэж нэрвтсээр зочид буудлаас гараад гэрлүүгээ зүглэв.

Жоны талааа
Тэр түүнтэй их адилхан юм. Үнэхээр хэрсүү бас гэнэн. Том нүдлэн харж байгаа нь хүртэл...

Би яагаад уурлаад байгаа юм бол? Хаалга тогшив. Намайг ор гэхэд Марк их л нухацтай царайлан орж ирэв. Би

- Яасан?

- Нөгөөх чинь зугтчихаж. Бүр гадаадруу гарсан бололтой.

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now