¤27¤

11.8K 720 12
                                    

Би Маркаас анхны тусламжийн хайрцаг аваад буйдан дээр суугаад гарийг нь цэвэрлэнгээ

- Гэрийнхэн чинь байхгүй юм уу? гэж асуухад тэр надруу инээмсэглэнгээ

- Байхгүй ээ... би Жоны туслах гэж хэлсэн дээ? Жоны туслах гэж байгаа ч Жон бол миний ах бас сайн найз минь байгаа юм. Жэйк Жон бид гурав америкд гудамжинд хамтаа өссөн болохоор гэр бүлээс ялгаагүй гэсэн үг. Бид нар гудамжинд бараг л нохой шиг амьдардаг байсан гээд санаа алдлаа.

Flashback

Манай аав ээж хоёр Америкд цагаачилж амьдарч байгаад хэрэг тариад намайг долоон настай байхад орхиод зугтсан. Харийн нутагт хүүхдээ зүгээр л гудамжинд хаяад явсан. Тэр үед хэд хоног хоолгүй буланд шигдээд уйлаад сууж байхад Жон хүрч ирсэн юм.

Тэр урд минь ирээд нэг талх бариулаад тийм гэхийн аргагүй гунигтай нүдээр намайг ширтэж байснаа

- Чи ингэж уйлж суулаа гээд хэн ч чамд анхаарал тавихгүй. Чи л өөрөө хоолоо олж идэх хэрэгтэй

Жон хажууд минь суугаад алгаараа нүүрээ таглаж байгаад авах хүртэл би тасралтгүй ширтэж байсан юм. Гараа нүүрнээсээ холдуулахад түүний харц уур уцаар бас үзэн ядалт, өс хонзонгоор дүүрсэн байсан. Тэр улаанаараа эргэлдэх харцтайгаар

- Уур чинь хүрэхгүй байна уу? Чамайг нохой шиг хаясан хүмүүсд бас энэ хорвоод? Чамайг энд өлсөж үхэх гэж байхад өөр нэг айлд чамшиг жаахан хүүхэд эцэг эхийнхээ дунд халуун хоол идээд дулаахан орондоо шигдээд унтаж байгаа. Биднийг ингэж золбин нохой шиг үзэж байгаа хүмүүсд уур чинь хүрэхгүй байна уу? Энэ бузар дэлхийд... гэсээр хоолой нь зангиран нүднээс нь нулимс урсаж эхэлсэн юм. Би тэр цаг мөчийг хэзээ ч мартдаггүй.

Би ч бас уйлж байлаа. Энэ миний харсан эхний бөгөөд эцсийн Жоны нулимс байсан байх. Энэ үеээс эхлээд бид хамтдаа байж дундаа нэгэн тангараг өргөсөн юм. Үргэлж хамтдаа байж ирээдүйд хэний ч өмнө өвдөг сөхөрхөөргүй хүчтэй болно гэж...

Жон үргэлж намайг хамгаалж бусдад зодуулдаг байж билээ. Тэгсэн мөртлөө өөрөө намайг бусдад дээрэлхүүллээ гэж бас надад тулалдахыг зааж байна гээд намайг зодно. Жон бид хоёр гудамжинд гуйлга гуйж заримдаа хулгай хийж амь зогоодог байсан. Бид танилцаад жилийн дараа Жэйктэй таарсан юм. Тэр хойд аав болон ээжтэйгээ амьдардаг бөгөөд үргэлж архичин аавдаа зодуулж ээждээ хараалгуулдаг байсан юм. Хамгийн гол нь аав нь хойд эцэг байтал ээж нь төрсөн ээж нь шүү дээ. Тэр нэг л өдөр гэрээсээ зугтсаар бид хоёртой нийлсээр тэр өдөр бид гурав амьдарч байсан хотоосоо зугтаад том хотод ирж жижиг мафийн бүлэглэлд элсэж орсон. Тэндээс л бидний өсөн дэвших боломж нээгдсэн юм даа.

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now