Мики дахин хоёр долоо хоногийн дараа удаан бодсоны эцэст Жонтой ярилцахаар шийдлээ. Мики Жоныг маш их санаж бараг л шөнө болгон уйлдаг байв. Одоо энэ бүгдийг шийдэх цаг нь болсон гэж тэр үзжээ.
Харин Жон шөнөжин архи ууж өдөр нь гэртээ сэрж Маркын үглэхийг сонсдог байв. Жэйк, Тэюүн хоёр хаяа ирж Жонтой ярилцахыг хүсдэг ч Жон тэднийг үл тоож харин Жэрим хайр дурлалын асуудлаар Жонтой, ер нь хэн нэгэнтэй ярилцана гэдэг тэнэг хэрэг биз.
Оройн арван нэгэн цагт Мики Жонруу залгасан ч утсаа авахгүй байсан болохоор маргааш ярилцахаар шийдэн орондоо орлоо. Гэтэл шөнийн нэг цагийн үед утас нь дуугарч харвал Жон байх нь тэр. Мики утсаа аван чихэн дээрээ барьвал үл таних эрэгтэй хоолой
- Уучлаарай, та ноён Хэнри Жоныг таних уу? гэхэд Мики гайхан
- Т.тийм ээ юу болсон юм бол?
- Ноён Жон согтчихсон байна. Та боломжтой бол хүрч ирээд авахгүй юу?
Мики такси барин танихгүй баарны гадаа ирээд дотогш орвол хүн цөөтэй байх бөгөөд Жон тек дэрлэн хэвтээд унтаж байлаа. Нилээн царай алдаж сахал нь жоохон урган бага зэрэг турсан байх Жоны байдлыг хараад Микигийн зүрх шимшрэх шиг болно. Анх Микитэй уулзахад тэр ямар байлаа? Хүчирхэг, эрхэмсэг, халдашгүй мэт төгс, хүйтэн шийдэмгий хүн байсан. Гэтэл өөрөөс нь болоод ийм өрөвдөлтэй, сул дорой болчихсон байна шүү дээ. Сар хагас гаруй хугацаанд ингэж их өөрчлөгдөх гэж. Мики Жоныг сэрээж босгоод арай ядан түшин явж байгаад нэг залууг мөргөхөд Жон газар уначихав. Мики нөгөө залуугаас уучлалт гуйсаар Жоныг босгохыг оролдож байтал өнөөх залуу уурлан Микигийн гарнаас татан өөртөө наагаад согтуу байгаа бололтой инээн
- Наад архичнаа хаяад хоёуулаа зугаацвал яасан юм? гэхэд Мики гараа татан авахыг оролдож
- Намайг тавь гэж хашгирав. Нөгөө залуу Микигийн бугуйнаас зуураад хаа нэг тийшээ чирж эхлэхэд Мики гараа авахыг хичээн орилож байлаа. Чирүүлж явсаар баарнаас гархын даваан дээр гэнэт газар ухаангүй хэвтэж үлдсэн Жон гарч ирээд өнөөх залууг Микигээс салган цохиж унагаахдаа өөрөө ч гуйваад золтой л уначихсангүй. Нөгөө залуу босч ирээд Жоныг заамдаж авахад Жон түүнийг дахин цохиж унагаав. Жон хэдий согтуу ч гэсэн яалт ч үгүй жирийн хүнээс хамаагүй хүчтэй юм. Мики хамгаалагчын тусламжтайгаар Жоныг тэр эрэгтэйгээс арай ядан салгаад таксинд суун гэрийнх нь зүг хөдлөв.
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》