Ангидаа ортол Сунми намайг чирэх шахам ширээрүү аваачиж суулгаад
- Өглөө чи Хэнри Жоны машинаас бууж ирсэн юм уу? гэхээр нь би зүгээр л толгой дохиход тэр
- Юу болоод байгааг хэлээд аль гэв. Би ч нэг гүн санаа алдаад бүгдийг ярьж өглөө. Тэр эхлээд их л догдолж байгаа бололтой оч гялалзсан нүдээр намайг хараад сонсож байв. Дараа нь хэсэг бодолхийлснээ
- Тэр их царайлаг баян л даа. Гэхдээ л гэнэн хонгор өмнө нь хүнтэй унтах байтугай үерхэж ч үзээгүй Мики маань бараг 30тай хүнтэй гэхээр... гэхэд нь би түүнрүү муухай хараад
- Наадах чинь тэгж гайхуулж ярих зүйл биш болхоор дуугүй бай тэглээ ч би тэрэнд дургүй гээд ширээгээ дэрлэж хэвтээд санаа алдлаа. Сунми
- Нөгөөдөр нэг үдэшлэг болно гэсэн хоёуулаа явах уу?
- Яах юм?
- Үдэшлэг дээр очоод яадаг юм тэрийг л хийдэг юм байгаа биздээ? Миний найз их сургуульд байх хугацаандаа ядаж ганц удаа явж үзэх хэрэгтэй гэв. Би толгойгоо өндийлгөөд
- Юуны чинь үдэшлэг тэртээ тэргүй санаа зовох өчнөөн асуудал байна
- Харин тэгээд л ганц удаа сайхан наргиж цэнгээд тэр асуудлуудаа март л даа
- За мэдэхгүй ээ маргааш шийдье.
Хичээлээ тараад шарсан тахианы газарлуугаа явж байтал гэнэт нэг юм санаад зогтусав. Нээрээ Жон өдөр ирээрэй гэсэн шд. Ядаргаа вэ...
Компанийх нь гадаа иртэл өндөр шилэн барилга байв. Ороод ресепшин дээр нь очтол
- Танд юугаар туслах вэ?
- Жонтой уулзах гэсэн юм
- Та цаг авсан уу?
- Үгүй ээ
- Уучлаарай хадагтай. Цаг аваагүй тохиолдолд уулзах боломжгүй
- Тэрэнд зүгээр намайг ирсэнийг дамжуулаад өгөөч
- Уучлаарай боломжгүй ээ
Яаж орох уу? Захирал хүн болхоор уулзхаар ирсэн хүн болгонтой холбож өгнө ч гэж юу байхав. Зүгээр шууд цахилгаан шатанд суугаад дээшээ гарах уу? Би сэмээрхэн цахилгаан шатруу зүглэж байтал хоёр хамгаалагч гүйж ирээд намайг бариад авав. Би
- Намайг тавь! гээд тийчигнэхэд цаанаас нэг танил бадриун хоолой
- Наадхаа тавь!! гэв. Тэр зүгрүү хартал Жон болон араас нь дагах хэдэн хүн наашаа ирж байлаа. Хамгаалагчид сандран шууд намайг тавив. Жон хажуудаа байгаа хүнрүүгээ харахчгүйгээр
-Энэ хоёрыг хал гэж хэлээд намайг дагуулан дээшээ гарлаа. Түүний байгаа байдал, ажилчидтайгаа харьцаж байгаагаас нь харвал тэр их эрхэмсэг бас ширүүн юм. Би цахилгаан шатан дотор
- Тэднийг яагаад халж байгаа юм? Тэд ажлаа л хийсэн шүүдээ гэж асуухад тэр надруу хяламхийн
- Чиний санаа тавих асуудал биш гэхэд нь би нүдээ эргэлдүүллээ.
Бид 17 давхарт гараад чигээрээ урт хонгилоор явж байгаад ганц хаалга байсан руу нь орлоо. Нэг эмэгтэй тэр өрөөнд суух бөгөөд цаана нь дахиад том хаалга байв. Бодвол энэ нарийн бичиг нь бололтой. Тэр Жоныг хараад бөхийж мэндэлчихээд надруу хараад их гайхсан харагдаж байв. Тэр их үзэсгэлэнтэй юм. Жон цаана байсан хаалгаруу ороход би араас нь дагалаа. Маш том өрөө байх бөгөөд шалнаасаа тааз хүртэл битүү том цонхтой, өрөөний голд арьсан буйдан дунд нь ширээ байв. Цаана нь Жоны том ажлын ширээ байлаа. Бүгд хар өнгөтэй бас өрөөнийх нь дизайн үнэхээр ярилтгүй юм! Тэр буйдан дээр суугаад намайг нааш ир гэж гараараа дохив. Би урд нь очтол намайг татаад өвөр дээрээ өөрлүүгээ харуулаад суулгачихав.
Ямар ичмээр байрлал вэ? Би шууд л босох гэтэл буцаад л татаад суулгачихав. Ажил дээрээ шүү! Би
- Ч.чи чинь ямар н*вшоо хийгээд байгаа юм? гээд өөрийн мэдэлгүй сандарсандаа хэлчихэв. Тэрний харц огцом ширүүсээд
- Сая юу гэсэн бэ? гэж хүйтнээр хэлэхэд хамаг биеийн шар үс босох шиг болж айдас хуралдав
- С.с.санаанд- гээд намайг хэлж дуусаагүй байхад тэр намайг шууд л доош харуулчихав. Тэр дахиад өгзгөн дээр минь алгадах гэж байгаа юм байхдаа? Тэр дахиад л миний бодлыг уншсан аятай
- Тиймээ чи зөв бодож байна гээд өгзгөн дээр минь алгадчихав. Би босох гэж тийчлэнгээ
- Үгүй ээ намайг тавь чи ажил дээрээ ингэж болохгүй гэтэл тэр
- Чамайг хаана ч байсан шийтгэх болно гээд дахиад чанга алгадав. Ахиад л ийм ичгэвтэр байдалд орсондоо бас өвдөлтөндөө миний нүдэнд нулимс цийлэгнээд ирэв. Би
- У.у.уучлаарай...б.би гэтэл тэр намайг босгоод нүдрүү минь харахад өмнөх ширүүн харц нь алга болсон байлаа. Миний нүдэнд нулимс цийлэгнэчихсэн байгааг хараад хоёр гараараа хацарнаас бариад
- Уйлаад байгаа юм уу? Битгий уйл гэж хэлэв.
Түүнийг ойлгохгүй юм. Өөрөө хүн цохичихоод..
Тэр намайг хажуудаа суулгаад цай өгсөний дараа
- Чи нарийн бичгийн туслах хийх болно гэв. Би гайхан
- Тэр чинь хэцүү биздээ? гэхэд тэр
- Үгүй дээ чи зүгээр миний хэлснийг л хийхэд болно гэв.
STAI LEGGENDO
°°Who's your Daddy?°°
Storie d'amoreЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》