¤50¤

8.5K 639 25
                                    

Flashback- Жэйкийн талаас

Утсанд танихгүй дугаараас

"Хоёр жилийн өмнөх явдалд чи надаас биш ахаасаа өшөөгөө авах хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн юм. Орой арван цагт **** энд уулзья
- Чэнээс*

гэсэн зурвас ирэв. Би цочирдон эхэндээ Чэний бас нэг заль байх гэж бодсон ч доторх хүн минь хайртынхаа төлөө тэрэн дээр очоод хэлэх зүйлийг нь сонсоод дараа нь ал гэж тушааж байв. Үнэндээ надад Чэнтэй ингэж уулзах боломж дахиж олдохгүй байх. Тэр үргэлж сүнс шиг л гэнэт алга болчихдог учраас надад тэрнийг хороох боломж байдаггүй юм. Яахав яг алья гээд нухвал чадаж ядаад байх зүйлгүй ч Жон хэлэхдээ тэрнийг зүгээр алах нь хайран болохоор эхлээд бүх эзэмшилийг нь өөрийн болгоод, амьдралыг нь сүйрүүлэх хэрэгтэй гэж хэлсэн юм. Гэхдээ одоо тэрнийг алахад хохирох зүйлгүй. Манай групп тэднийхээс том болхоор надад тэрний компанид шунаад байх хүсэл алга. Тиймээс ч би Чэнтэй уулзахаар явав.

Чэн: Уулзалгүй уджээ *зивүүн инээх* Хамгийн сүүлд тэрнийг үхэхээс өмнө л уулзсан юм байна

Би: Хараал идмэр минь энэ зурвасаа ямар учиртайг яг одоо тайлбарлахгүй бол хоолойг чинь хэрччихнэ гэж мэдээрэй

Чэн: Тайвшир залуу минь *ёжтой инээх* Чи одоо болтол намайг алсан гэж бодоод байгаа хэрэг үү? Гэнэн байна даа гэнэн байна *толгой сэгсрэх*

Би: Чи үнэхээр амьнаасаа уйджээ дээ? Зулбасга минь юу яриад байгаагаа тайлбарла!!

Туслах буюу Билл: Энэ муу чинь- *гар далайх*

Чэн: Боль *сандал дээр суух* Миний туслах алдаа гаргаснаас болоод би жаахан будилчихаад байна л даа. Надад чамд тавих санал байна. Чи миний хүссэн зүйлийг өгвөл би чиний хүссэн мэдээллийг чинь өгнө. Ямарав дээ?

Би: Юу хүсээд байгаагаа хэлээч тэгээд

Чэн: Ингэвэл ч өөр хэрэг шүү. Чи Жоны хайртай эмэгтэйг мэднэ биздээ? Би хүмүүсдээ тэрнийг авчир гэсэн боловч тэр охин биш гээд гүрийсээр байгаа. Тэр нь ч үнэн байх шиг байсан. Чи тэрнийг шалгах хэрэгтэй байна гээд дохиход цаад өрөөнөөс Еэринийг хүлчихсэн гаргаж ирэв. 

Би гайхан шууд л Еэрин дээр очоод биеийг нь эргүүлж тойруулан бэртсэн эсэхийг нь шалгав. Муу новш чинь яаж зүрхэлж байнаа? Марк ч одоо галзуурч байгаа байхдаа. 

Би: Еэрин зүгээр үү? гээд нүднийх нь хаалтыг автал нүд нь бүрэлзээд байгаа бололтой хэсэг анивчиж байснаа намайг хараад

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now