¤55¤

9K 670 24
                                    

Жоныг нүдээ нээхэд цагаан тааз угтан авч, спиртийн хурц үнэр үнэртэхэд тэрээр эмнэлэгт байгаагаа санав. Хажуунаас нь

- Сэрчихэв үү? гэх хайртай хүнийх нь хоолой гархад толгойгоо эргүүлэн харвал Мики нилээн ядарсан царайтай сууж байлаа. Жон

- Би хэр удаан унтсан юм?

- Одоо өглөөний арван цаг болж байна гэхэд Жон биеэ гүйлгэн харвал хавирга хэсгээр нь бас баруун гарыг нь боосон байлаа. Жон гэнэт нэг юм санасан мэт царай нь барайж

- Жэйк яасан бэ? гэхтэй зэрэгцэн Жэрим, Марк хоёр ороод ирэв. Жон асуултаа давтан асуухад Марк

- Санаа зоволтгүй дээ хагалгаа амжилттай болсон. Чи Жэйкд биш Микид л санаа зов. Наадах чинь шөнөжингөө чиний дэргэд сахиж хоносон гэхэд Жон сая л нэг амьсгаа авах шиг болж гүнзгий амьсгаа авав. Жон Микирүү харан

- Чи харьж амардаа ядарсан харагдаж байна гэхэд Мики толгой сэгсрэв. Жон

- Зөрүүд охиныг яаая даа гээд хөнгөн инээгээд хамрыг нь чимхэв.

Жон босон суух гэтэл хугарсан хавирга нь өвдөж дуу алдчихав. Мики сандран шууд л буцаан хэвтүүлэх гэтэл хажуунаас нь Марк

- Мики наадхаа орхио Жон наснаасаа олон удаа хавиргаа хугалуулж байсан байх гээд толгой сэгсрэхэд Жэрим

- Ер нь бол Марк Жон хоёр биеээрээ бамбай хийж явсаар байнга л суманд өртөж эсвэл хүнд бэртэл авдаг юм. Би заримдаа тэднийг мазохист(өвдөлтөөс таашаал авдаг нэгэн төрлийн сэтгэцийн эмгэгтэй хүнийг хэлнэ) гэж боддог шүү гэхэд Марк Жон хоёр нэгэн зэрэг түүнрүү муухай харах нь тэр. Жэрим яасан? би буруу зүйл хэлээ юу? гэсэн харцаар тэднийг харж байтал гаднаас Тэюүн таяг тулсаар орж ирэв. Тэюүн

- Хэн сэргэснийг хараачээ гээд дооглох маягтай инээхэд Жон

- Чамд таяг зохиж байна гэхэд Тэюүн инээж Марк

- Би нэг ч бэртэл аваагүйдээ өөрөөрөө ямар их бахархаж байна гээч. Ууг нь би л бэртэх ёстой юм шиг үргэлж хамгийн түрүүнд бэртдэг байсан шд гээд ярзайтал инээхэд Тэюүн

- Хамгийн сул дорой нь эхэлж бэртэж байхгүй юу гэхэд Марк

- Битгий тэнэгт. Хамгийн хүчтэй хамгийн их тулалддаг нь л биеэ гаргуунд гаргаад тулалдаж байгаад бэртдэг юм байгаа биздээ. Ер нь намайг тулаанаар дийлэх хүн байхгүйг та нар бүгд мэднэ биздээ? гээд хуруугаараа бүгдрүү нь тойруулж чичих нь тэр. Тэюүн гарыг нь цохиод

°°Who's your Daddy?°°Donde viven las historias. Descúbrelo ahora