Гадаа байсан цагаан үст намайг хүргэж өгөнгөө зөндөө зүйл ярьсан. Тэр их хөгжилтэй сайн хүн шиг санагдлаа. Нөгөө гаж донтонтой харьцуулах ч юм биш. Би ер нь юу л бодоод байнадаа...
Маркийн талаас
- Намайг Марк чамайг хэн гэдэг вэ?
- Ким Минжи. Та тэрний жолооч юмуу?
- Баруун гар нь гээд ойлгочих гээд арын суудалруу толинд хараад инээмсэглэхэд тэр гайхан
- Баруун гараа? Сонин л юм. Мафийн бүлэглэл шиг гэж гайхсан янзтай хэлэхэд би инээд алдав
- Ингэхэд чамшиг жоохон охин цэнгээний газар юу хийж явдаг билээ? гэж асуухад тэр надруу харан
- Би ганцаараа амьдардаг болхоор сургалтын төлбөр байр хоол эмчилгээний төлбөр гээд бүх зүйл миний нуруун дээр. Тийм болхоор ажил голохгүй хийдэг юм гэлээ. Би хөмсөгөө өргөн
- Эмчилгээний зардал?
- Аав маань өвчтэй... гэхдээ удахгүй эдгээд босоод ирнэ байхаа гээд инээмсэглэв. Тэр үнэхээр хөөрхөн хайр татам охин юм.
- Аан. Ингэхэд чи Жоныг юу гэж боддог вэ? гэж сонирхол төрөн асуухад тэр царайгаа барайлгаж хошуугаа унжуулаад
- Тэр үнэхээр аймар. Би тэрнээс айдаг. Бас яагаад надтай орооцолдоод байгааг нь мэдэхгүй байна гэж гомдоллохдоо үнэхээр эгдүүтэй харагдаж байв. Би
- Жоохноо өчигдөр тэр чамайг аварсан шүүдээ. Тэр надад Бэнийг дахиж чиний нүдэнд битгий харагдуул гэж тушаасан. Би тэрнийг анх удаа л хэн нэгэнд анхаарал тавьж байгааг нь харж байна гэтэл тэр хэсэг бодолхийснээ
- Та түүнийг яасан юм? Тэр зохицуулсан эдр гээд юм яриад байсан гээд нүдээ томсгон харав.Би юу гэж хэлэх вэ? Алаад хэдэн хэсэг мөчлөөд булсан гэж хэлэлтэй нь биш...
- Зүгээр хашраасан юм гээд нүдээрээ инээв. Тэгээд
- Чи тиймэрхүү газраас холхон байх хэрэгтэй шүү гэхэд тэр инээмсэглээд
- Та их сайн хүн бололтой
- Чи сайн мэдэхгүй болхоороо ингэж ярьж байгаа юм охин минь.
Бурхан минь... тэрэнд Жон бид хэд юу хийдгийг хэлвэл тэр яах бол гэхээс сонирхол төрчихлөө байна.
Микигийн талаас
Марк хөгжилтэй зүйлс ярисаар бид шарсан тахианы газар ирлээ. Би талархлаа илэрхийлээд бушуун буугаад гүйгээд оров. Ямар азаар хүн багатай байнаа. Үгүй бол дарга боож үхэх байлаа.
Арай гэж ажилаа тараад гэртээ харив. Үнэхээр их ядарч байсан болхоор шууд л унтахаар хэвтэхэд утас дуугарсан ч би нойрондоо дийлдээд авалгүй унтчихав.
Сэрүүлэг таван цагт дуугараад би бусад жирийн өдрүүд шиг л өдрийг эхлүүллээ. Усанд орчихоод цайгаа уугаад сууж байтал утас дуугарав. Аваад хартал танихгүй дугаар байлаа.
- Бай-
- Утасаа яагаад авахгүй байсан юм?
гэх бухимдангуй хоолой сонсдов. Энэ бүдүүн танил хоолой чинь? Нөгөө аймар хүн?- Н.нөгөө
- Би чамд 3 дуудуулхаас өмнө ав гэж хэлсэн байхаа? Шийтгүүлэхийг хүсээ юу? гэв. Би арай ч утасны цаанаас дээрэлхүүлэх тэнэг биш шүү хмм...
- Яах гэсэн юм?
- Өдөр гурван цагт **** энд ирээрэй гэх нь тэр.
Хуцваа би ямар солиорсон биш энэ галзуу амьтантай дахиж орооцолдох хэрэг үү? Угаасаа энэнтэй ямар дахиж уулзах биш хэлэхийг хүссэн үгээ хэлнээ. Би
- Дахиж надруу битгий залгаарай. Ер нь хэн чамшиг мэдрэлтэй уулзахыг хүсэх юм гээд утасаа шууд тасалчихав.
Ёоохх сайхан өдрийг баллачих юм....
Маргааш нь хичээл тараад шарсан тахианы газраасаа ресторанруу явав. Хувцасаа солиод ажилдаа гарлаа. Захиалгаа авах гээд хоёрдугаар ширээнд очтол хоёр эрэгтэй хүн сууж байв... тэр нөгөө гаж амьтан мөн үү?!
Тэнгэр минь гэж тэр надруу харахад бид харц тулгараад тэр дороо хөлдчихсөн юм шиг л зогтусав. Би хөлөө ч хөдөлгөж чадахгүй нь ээ. Түүний гүн хар нүд... олзоо харсан араатан шиг л надруу маш ууртайгаар ширтэж байх нь тэр.
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》