¤47¤

9.4K 648 21
                                    

Жон намайг гэртээ ганцаараа байх аюултай гэсэн болохоор бид Жоны байшинд ирэв. Өмнө нь зочид буудлаас нь өөр газарт ирж байгаагүй болохоор гайхан

- Чи зочид буудалд амьдардаг биз дээ? Энэ бас чиний гэр юм уу?

- Үнэндээ хэд хэдэн гэртэйгээ бараг л мартаж орхиж *жуумалзах* Би ихэнхидээ зочид буудалдаа байрладаг болохоор энд ирдэггүй юм. Тиймээс ямар ч аюулгүй гээд машинаас буун намайг хөтлөөд гурван давхар тансаг байшин руу оров. Энд ирдэггүй гэсэн мөртлөө ширхэг тоос байтугай шалан дээр нь ганц ч толбо байхгүй бүх зүйл нь гялалзах бөгөөд үнэхээр тансаг орчин угтан авч би тэрэнд нь алмайран явав. Бодвол үйлчлэгчид байнга ирж цэвэрлэдэг бололтой. Баян найз залуутай гэдгээ гэнэт санасан мэт өөрийн эрхгүй өөрийгөө Жонтой харьцуулж бодоод байв. Тэр царайлаг, баян, эрх мэдэлтэй эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон залуу, харин би зүгээр л нэг жирийн охин. 

- Яасан? Daddy-гаа төгс гэдгийг сая л анзаараа юу? гэх Жоны жогтой инээд сонсдох хүртэл би тэрнийг ширтээд бодол болон зогсож байгаагаа анзаарсангүй. Тийм ээ тэрнийг илтгэх хамгийн тохиромжтой ганц үг. Төгс...

- Тийм ээ дэндүү төгс юм гээд буйдан дээр суутал Жон инээхээ болин хажууд суугаад яг л бодол уншсан мэт

- Юунд ч битгий санаа зов гэв.

Жоны нүдрүү харах болгонд тэр намайг нэгд нэгэнгүй унших мэт санагдах юм. Намайг инээмсэглэтэл тэр ч бас инээмсэглэн уруул дээр үнслээ. Би ч хариу үнсэн бид нилээн удаан үнсэлцсэний эцэст Жон намайг үлдээгээд явах болсоноо хэлэв. Жоныг гарахтай зэрэгцэн хэдэн бие хамгаалагчид орж ирэн бөхийв. Тэр намайг ганцааранг минь үлдээж чадахгүй гээд хэдэн хүн дуудсан юм.

Ингээд шөнөжин санаа зовнин утас чагнаж суусны эцэст үүр цайж Жоноос дуудлага ирэв. Бушуун утасаа аваад түүний намуухан сөөнгө хоолойг сонсох төдийд л би тайвшрах шиг болов. Жон

- Унтаж чадсан уу?

- Үгүй ээ. Еэрин яасан бэ?

- Хаана байгааг нь мэдсээн, санаа зоволтгүй. Маргааш гэхэд бүх зүйл хэвэндээ орно гэсэн богино хариулт өгөөд утасаа тасалчихав. Яагаад маргааш гэж? Энэ яг л өнөөдөр ямар нэгэн муу зүйл болох юм шиг надад санагдаж байна.

Би Жонруу дахин залгасан ч тэр утсаа авсангүй. Еэринд юу тохиолдсоныг ёстой таамаглах арга алга. Жон олсон гэсэн юм чинь санаа бага ч болов амарлаа. Ингээд шөнөжин нойргүй хоносон хүн жоохон нойр авахаар орондоо ороод унттал нэг их хугацаа авсангүй.

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now