¤40¤

10.3K 689 10
                                    

Сургуулийн хашааны гадна хүлээж байсан Марк намайг удаад байхаар ороод хайж л дээ. Гэтэл сургуулийн хажуугийн зам дээр миний цүнх хэвтэж байхыг хараад сургуулийн арын хэсэгт очтол хэдэн хөвгүүд орхигдсон барилгын наана тамхи татаад зогсож байж. Тэгээд л намайг олоод иржээ.

Намайг хаана ч байсан олоод л ирдэг, магадгүй эрлэгийн элч над дээр ирээд авч явах гэсэн ч тэр хаа нэгтэйгээс үсэрч гарч ирээд л цохиод авах байхдаа. Би хэн нэгний хувьд чухал хүн байгаадаа үнэхээр баяртай байна.

- Марк чи ундаа аваагүй юм уу? гэж гал тогооноос хашгирахад Марк том өрөөнөөс

- Өө мартчихаж одоо гараад аваад иръе гээд хувцасаа өмсөж эхлэв.

Өнөөдөр Жон ах, Мики эгч хоёр ирж байгаа болохоор бүгд цуглаж хооллохоор болсон юм. Манай гэр хэтэрхий жижиг учраас Маркынд цуглахаар болсон л доо, тэгээд л бид хоёр хүнсээ цуглуулж хоол хийнэ гэж өдөржин юм болсон. Мэдээж би хоолоо бүгдийг нь ганцаараа хийсэн.

Удалгүй Марк тортой юм барьсаар дуу шуутай орж ирлээ. Үүдний өрөөрүү очвол Марк Тэюүн ах болон Жэйк ахтай хамт инээлдсээр орж ирж байв. Би инээсээр

- Тэюүн убба сайн уу? гэтэл Тэюүн

- Ээе, сайн уу Еэрин гээд намайг тэврээд толгой илэв. Гэтэл Марк гэнэт бид хоёрын дундуур орж ирээд хүчтэй салгахад хажуунаас Жэйк ахын инээх сонсогдоно. Марк

- Убба?? Чи намайг чи гэдэг байж энийг яагаад? Бас надаас өөр хүнд битгий ойртоод бай за юу гэж өнөөх л ядаргаатай хэдэн зүйлсээ гонгиноход Тэюүн ах бас Маркыг шоолж инээнэ. Би хэлээ гаргаад гал тогооруу зүглэтэл Марк хошуугаа унжуулаад араас дагаж байв. Би

- Жэрим ах яасан юм? гэхэд Жэйк

- Жоохон оройтно гэсэн. Ойрд нэг л хачин байгаа шүү гэтэл Марк

- Яачихсан юм? гэж асуухад Тэюүн

- Чи ойрд дурлалдаа сохроод анзаараагүй байх л даа. Тэр үнэхээр хачин болчихсон. Эмэгтэйчүүдтэй ерөөсөө ойртдоггүй хүн чинь бүр эмэгтэй хүнтэй уулзаж байгаа нь илт мэдэгдээд бас ихэнхидээ бодлогошроод суучихна. Ёстой мэдэх юм алгаа гэж Тэюүн ах санаа алдан хэлэв. Марк

- Арай... дуралчихсан юм биш биздээ? гэхэд нөгөө хоёр нь хоёуул тэнэг хүн харсан аятай Марк руу харцгаах нь тэр. Жэйк

- Яаж чиний толгойд ийм тэнэг бодол орж ирдэгийг гайхаад барахгүй нь гэхэд Тэюүн ч толгой дохисоор

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now