3 жилийн дараа
"Ноён Жон та жүжигчин Хэратай ямар нэгэн холбоогүй гэдэг үнэн үү?"
"Ноён Жон өчигдөр та хоёрын гадуур хамтдаа зугаалж буй зураг илчлэгдсэн шүү дээ. Та тэрийг юу гэж тайлбарлах вэ?"
"Ноён Жон жүжигчин Хэрагийн харъяа бүхий энтэртаймэнт компанийг таныг худалдаж авсан гэсэн мэдээлэл ирсэн тэр үнэн үү?"
Жон бие хамгаалагчид дундаа сэтгүүлч, сурвалжлагчидаас зайгаа барин явсаар компани руугаа оров. Тэгээд үүдэнд байх хамгаалагчдад ганц ч сэтгүүлч дотогш оруулж болохгүйг анхааруулаад цахилгаан шатанд суун дээш гарлаа. Жэйк Жоны царайнаас л их бухимдалтай байгааг нь мэдэн кофэ найруулж өгөхөд Жон арьсан буйдан дээрээ хөлөө ачин суув. Жон
- Сэтгүүлчдэд маргааш хэвлэлийн бага хурал хийнэ гэж зарла гэхэд Жэйк
- Ойлголоо. Арван минутын дараа японоос төлөөлөгчид ирнэ. Угтаж авахад бэлэн болсон байгаа гэхэд Жон толгой дохиод
- Марк яагаад одоо болтол ирээгүй байгаа юм? Сая үүдэнд хамгаалагчид тэрний тушаалгүй яахаа мэдэхгүй зогсож байна лээ. Ёстой нэг... улам л хэнэггүй хайнга болоод байх юмаа гэхэд Жэйк хөнгөн инээгээд
- Бодвол Еэриныг сургуульд нь хүргэж өгөөд нялуурч байгаа биз гэхэд Жон санаа алдав.
Гурван жилийн хугацаанд Жон Микиг өдөр болгон санаж шөнө бүр зүүдэлдэг байлаа. Жэйкээс Микигийн гэрийн хаягийг аваад нисээд оччихмоор байсан ч амлалтандаа хүрэх гэж хичээнэ. Хаяа нэг тийм яриа сөхөхөд Жэйк Жонд гэрийн хаяг байтугай аль улсад байгааг нь ч хэлдэггүй байв. Жон Микигийн төрсөн өдөр бүрээр тэнгэр ширтэж төрсөн өдрийн мэнд хүргэж бүр бэлэг хүртэл авдаг байлаа.
Тэюүн үнэхээр мундаг толгойлогч болсон бөгөөд одоогоор Солонгос улсын хар тамхи болон хүний наймааны хэргийг багасгахыг зорьж байгаа билээ. Харин Еэрин их сургуульд ороод завгүй болж Марк тэр болгонд нь байнга гомдоллож явдаг болсон байв. Мөн сүүлийн үед тэрээр энэнээсээ болж Жоны бухимдалыг ихээр хүргэж байгаа юм.
Хамгийн хачирхалтай бас баярлууштай мэдээ нь Жэрим Сунми хоёр нийлсэн агаад одоогоор их л сонирхолтой мөн эгдүүтэй хосууд болоод байгаа юм. Мөн энэ хоёрын үерхэж байгааг одоохондоо бараг Жоноос өөр хэн ч мэдэхгүй байгаа билээ.
Лос Анжэлос - Сөүл чиглэлийн онгоц газардахад бэлэн болсон тул та бүхэн аюулгүйн бүсээ зүүнэ үү!
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》