¤49¤

8.2K 621 19
                                    

Чэний туслах ирэн чихэнд нь ямар нэгэн зүйл шивнэхэд Чэний царайнд тайвширсан байртай инээмсэглэл үүсэв. Би тэрний царайны хувирлаас л ямар нэгэн таагүй зүйл болсоныг мэдэж байлаа. Чэн

- Ноёдуудаа надад ажил гарсан бололтой би ингээд явья даа гэснээ надруу харан

- Хатагтай Жон *тодотгож ёжилсон байртай хэлэх* хэт биеэ бариад байх шиг байх юм. Тэрэнд их тавгүй байгаа бололтой гэж хэлэхэд нь би байдал бишдсэнийг ойлгон

- Тэр минь анх удаа үдэшлэгт ирж байгаа болохоор ингэж байгаа байх гэж хэлээд уруул дээр нь удаан гэгч нь үнслээ. Үнсэж байхад чихэнд байгаа жижиг дамжуулагчанд Маркын хоолой дуулдаж Еэринийг олсон талаар хэлэв. Би ч ялалтын инээмсэглэл толруулан үнсэлтээ салгахад Чэн

- Үнэхээр сайхан хосууд юм аа гэж дооглосон байртай хэлчихээд цааш явав. Энэ новш чинь...

Би Жэрим дээр очиход тэрний царай барайчихсан байв. Би

- Яасан бэ? гэхэд цаанаас Тэюүн амьсгаадчихсан орж ирэв. Би

- Чи яагаад байдгаараа амьсгаадчихсан байгаа юм?

- Тэр... тэр гүйгээд алга болчихлоо гэхэд нь би гайхан

- Тэр гэж хэн?

- Мики гэхэд би толгой дээрээсээ мөстэй хүйтэн ус асгуулчихсан юм шиг хөшчихөв. Толгой өвдөн амьсгал давчдаад ирэх нь тэр. Би арай гэж ам нээн

- Тэр арай... харчихсан уу? гэхэд Тэюүн толгой дохиод

- Уйлаад гүйчихсэн гэв.

Новш новш новш...

Бид Микиг хайсан ч эргэн тойронд түүнийг гэх ул мөр ерөөсөө байхгүй байсан болохоор хулгайлагдсан гэдэгт бат итгэв.

- Хараал идэг Тэюүн!! Чи тэрнийг зогсоох ёстой байсан юм новш гэж намайг ийн уурлахад Тэюүн

- Араас нь гарсан ч тэр сүнс шиг л замхарчихсан байсан шдээ гэв.

Яалт ч үгүй Чэн хулгайлсан болж таарах шив. Хамгийн гол нь тэр энд яаж ирэв? Би үнэхээр гайхширч байлаа. Би Микиг гэрт зөндөө хамгаалагчидтай үлдээсэн байхад хэн тэднийг зохицуулж Мики авчирж чадав? Бас яаж тэнд байгааг нь мэдэв?

Бид танхимын дээд давхарт нэг том өрөөнд зогсох агаад Жэрим

- Бидэн дунд урвагч байгаа гэж бодож байна уу? гэхэд нь би нухцатай харан

- Баттай

- Гэхдээ Микиг чиний нууц байранд байгааг бид таваас өөр хүн мэдэхгүй гэхэд нь миний дотор дахиад л тэсрэлт үүсэх нь тэр. Тэюүний нүд томрон

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now