¤29¤

10.7K 724 19
                                    

Гэнэт л ухаан орон сууж байсан газраасаа босоод бушуун цэнгээний газраас гарлаа. Одоо надад Еэринийг аваад зугтах ганц л сонголт байна. Өмнө нь ганц охиноос болж Жоныг болон бусдыгаа орхих талаар бодох байтугай зүүдэлж ч байсангүй, бодсон ч инээд хүрэх байсан биз. Би гэрлүүгээ байдаг хурдаараа давхисаар гэртээ ирээд өрөөндөө болон угаалгын өрөө гал тогоо бусад жижиг өрөөнүүд гээд хаа сайгүй Еэринийг хайн нэрийг нь дуудан орилж байсан боловч тэр байхгүй байв. Айдас намайг хормын төдийд л бүрхээд авлаа.

Би гэрээсээ гараад Микигийнд очтол Мики ганцаараа байсан бөгөөд Еэрин ирээгүй бас утсаар ч яриагүй гэв. Одоо л би бүрэн утгаараа айж өөрийн ухаангүй боллоо. Дайснууд миний гэрээс зүгээр хүрч ирээд авчихаж чадахгүй. Чадах байсан ч одоо цаг нь биш гэдгийг мэдэж байсан. Яалт ч үгүй Жон болж таарав. Миний зүрх зүсэгдэх шиг л болж байлаа.

Би Жонруу хэдэн арван удаа залгаж гэрт нь ирсэн ч байхгүй байв. Очдог бүх газарт нь, байж болох бүх газарт хайсан ч тэр алга. Аргаа барж Жэйк болон бусадруугаа Жоны хаана байгааг асуун гуйж залгав. Бүгд мэдэхгүй гэж байсан ч мэдэж байгааг нь би мэдэж байв. Тэр гуравыг ч бас олох гээд бараг л сөүлийг тонгочсон боловч олсонгүй. Тэд бүгд алга болсон байлаа.

Аль хэдийн бүтэн хоёр хоног өнгөрсөн байв. Одоо л би бүрэн сөхөрч, аргаа барав. Тэрний үнэрийг, инээмсэглэлийг, хоолойг нь бүгдийг нь санаж байна...

Дахиад хоёр хоноход би цуцаж байлаа. Анх удаа л тэд надаас хэл сураггүй олон хоногоор алга болж байгаа болохоор яг л төгсгөл нь харагдахгүй элсэн цөлд ганцаараа хаягдсан мэт мэдрэмж төрнө. Үүнээс илүүтэй Еэринд санаа минь зовон галзуурах шахаж байв. Гэхдээ эцэст нь утас дуугарч Жоноос оффис дээр ир гэсэн зурвас ирэхэд ухаан жолоогүй гүйсээр компани дээр ирлээ. Яг урд нь ирэхэд дотогшоо орохоос айж байлаа.

Жоны өрөөнд ороход тэр ганцаараа буйдан дээр сууж байв. Миний толгойд Еэрин гэх нэр л эргэлдэж чихэнд хоолой нь цуурайтан сонсогдоно. Би Жоны хажууд очоод сөөнгөтсөн хоолойгоор

- Жон гэхэд тэр юу ч дуугарсангүй бас энэ нь намайг зүгээр л алж байлаа. Би тэрэнгүй амьдралаа төсөөлөхгүй байна... Одоо л түүнд амь наснаасаа ч илүү, бүр маш их хайртайгаа мэдэрч байлаа. Би дахиад л сааралтсан хоолойгоор

- Жон... гээд газар ширтэн урд нь өвдөг сөхөрч суухад нүдэнд нулимс цийлэгнэж байлаа. 

Тэр надруу хүйтэн харцаар харсаар

- Чамайг ийм сул дорой болгохоос л айж байсан болхоор би чамд үргэлж ширүүн хандаж олон удаа ч хэлдэг байсан. Чи яагаад өвдөг сөхөрч байгаа юм? гэхэд нь миний нүднээс нулимс урсан

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now