¤10¤

13.2K 799 12
                                    

- Ааваа таньтайгаа ганц л удаа ярилцвал ямар сайхан бэ? Ганц удаа л ярилцаад суувал бүхий л санаа зовоосон асуудлуудыг байхгүй болох байх даа. Хэрвээ та минь босоод ирвэл... бид дахин хамтдаа жижигхэн ч гэсэн ширээндээ суугаад оройн хоолоо идэх байхдаа? Өмнөх шигээ дахин хамтдаа гадуур зугаалах байхдаа? Өдөржин юунд ч санаа зоволгүй гарнаас тань атгаад гудамжаар тэнэх юмсан. Дахиад ганц л удаа таньдаа үнсүүлж нуруунд тань үүрүүлэхийн тулд би бүгдийг хийнээ! Та минь л босоод ирвэл...

Миний хацрыг даган шингэн зүйл
урсахад би уйлж байгаагаа мэдлээ. Би нулимсаа ханцуйгаагаараа шувтраад инээмсэглэн

- Охин нь сайн байгаа. Хичээлдээ явж өдөрт гурван удаа хоол иддэг. Авга эгч сар болгон мөнгө явуулдаг хэвээрээ байгаа. Би их хичээж байгаа, та минь ч бас миний төлөө хичээж байгаа биздээ? хэмээн шивнэхэд гэнэт хаалганы тэнд юм дуугарав.

Би босоод хаалгаар гарвал хэн ч алга. Буцаж ороод аавдаа баяртай гэж хэлж үнсчихээд эмнэлэгээс гарав.

Үүдэнд гарангуут нэг гялалзсан хар машинд их л танил хүн сууж байгаа харагдлаа. Цааш явахад нь би гайхан хоцров.

Жон, тэр мөнүү? Энд юу хийж яваа юм бол? Биш байхаа, би л андуурсан биз гэж бодоод цэнгээний газарлуу явлаа.

Энэ газар миний өмнө нь ажиллаж байсан газраас их өөр юм. Энд тэндгүй бараг шалдан шахуу хүүхнүүд тайчиж шонтой бүжиглэж байв. Надад өмс гэж өгсөн хувцас нь маш бариу тонгойход л бараг дотоож харагдахаар богино байлаа.
Хувцасаа сольчихоод ажилчдын өрөөрүү орвол өөрийгөө охидыг хариуцдаг дарга гэж танилцуулсан хүн нэг охиныг тас хийтэл хэд хэдэн удаа алгадаж байв. Нөгөө охин уйлаад зодуулаад л зогсоод байлаа. Дарга

- Чи энд ажиллаж өрөө төлөх ёстойг мэдэж байгаа биздээ? Гэтэл яаж үйлчлүүлэгчийг маань алгадаж чадав аа? Галзуураа юу новш минь? гэж хашгираад нөгөө охиныг газар унатал түлхэв.

Би охин дээр гүйж очоод зүгээр эсэхийг нь асуугаад босоход нь туслав. Тэнд байгаа бусад охидууд бүгд нүүр буруулж, зайгаа барьж байлаа. Дарга

- Чиний оролцох хэрэг биш ажилдаа гар! гэж чангаар хэлэхэд би охины мөрөөр тэврээд

- Та яагаад ингэж байгаа юм?

- Наад *нхан чинь үйлчлүүлэгчийг алгадсан гэж надруу хашхирахад нөгөө охин чичирхийлсэн хоолойгоор

- Тэр миний хөх бөгсөнд хүрч надруу дайрсан! гэлээ. Дарга басамжилж ёжилсон харц шидлээд

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now