- Хөөе чи тэнэг юм уу? Яаж ч бодсон ширээн дээр байсан гэдэг чинь хаяж болохгүй чухал зүйл байдаг юм байгаа биз дээ? гэж Жэйк боож үхтэлээ бухимдсан амьтан орилов. Би
- Би яаж мэддэг юм! Тийм л чухал зүйл байсан юм бол эвтэйхэн нугалаад шүүгээндээ хийнэ биздээ тэгж базаж дээр нь сарааччихсан байхаар хэн ч ноорог л гэж бодно шдээ гэж зөрүүлэн өөрийгөө өмгөөллөө.
Юн нарийн бичиг явсанаас хойш Жэйк миний дарга болсноор энэ бүх маргаан эхэлсэн юм даа. Энэ хүнтэй бүхэл өдөржин нэг өрөөнд байна гэдэг жинхэнэ авьяас шаардсан хэрэг л дээ. Бидний ээлжит маргаан үүссэн шалтгаан бол би Жэйкийн ширээг цэвэрлэж байгаад ноорог шиг баахан юм эрээччихсэн байсан цаасыг хаяснаас болсон юм. Гэтэл тэр нь сүүлийн хэдэн сар арай гэж найрсан охидуудынх нь дугаарын цуглуулга байж таарсан юм байх. Тэнэг амьтан хохино!!
- Аишш муу тэнэг эмэгтэй
- Чи өөрөө тэнэг. Ер нь ямар мэдрэл нь дугаарыг утсан дээрээ биш цаасан дээр бичиж хадгалдаг байнаа. Тэгээд бас юм л бол өөрийгөө эмэгтэйчүүдийн эрлэг гээд байдаг хүнд тэр дугааруудыг дахиж олох хэцүү биш байлгүй дээ? намайг ийн ёжилж хэлэхэд Жэйк сандал дээрээсээ огло харайн босч ирээд нүд нь байдгаараа томорч
- Яаа!! Би чамд хэд хэлэх юм бэ? Би утсаа байнга сольдог бараг л долоо хоногт нэг сольдог болхоор цаасан дээр хадгалсан нь найдвартай гэж бодсон юм тэгээд бас-
Жэйкийн яриаг тасдаад Жон өрөөнөөсөө цухуйгаад
- Наад явган хэрүүлээ яг одоо зогсоохгүй бол та хоёрыг хоёууланг чинь халчихна гэж мэдээрэй! гэж хэлээд буцаж орон хаалгаа тас хийтэл хаахад бид хоёр нэгэнрүүгээ муухай харсаар өөрсдийн ажлаа хийж эхлэв. Муу хүүхэмсэг амьтан! Би ер нь өөрөөрөө бахархах хэрэгтэй байх тэр хөөрхий охидуудыг энэ араатны савраас аварсан байна шүү дээ гэж бодон өөрийн эрхгүй инээд хүрэн сууж байтал хажуунаас
- Яасан? Намайг чадчихсан гэж бодхоор тийм сайхан байна уу?
Би: -_-
Ажил тарах үед би гэж хүн хамаг энерги эрч хүчээ Жэйк гэдэг хүнд ховх соруулчихсан мэт л санагдаж Жоныг өрөөнөөсөө гарч ирэхийг хүлээн суух бол Жэйк ажил тарав уу үгүй юу хажуугаар салхи татуулан өрөөнөөсөө гүйн гарсан билээ. Удалгүй Жон өрөөнөөсөө гарч ирээд бид машины зогсоолруу лифтээр буун би жолоочийн дэргэдэх суудал дээр сууж Жон жолоогоо өөрөө барин явав. Би
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》