¤42¤

10.4K 709 24
                                    

Жонруу олон удаа залгасан ч утасаа авахгүй байлаа. Жонд санаа зовсоор сургууль дээрээ иртэл Сунми ам нь урагдах нь уу гэлтэй томоор инээгээд зогсож байв. Угийн цоглог эрч хүчтэйг нь мэдэх ч гэсэн сургуулийн хашааны гадна ганцаараа инээгээд зогсож байхыг нь хараад өөрийн эрхгүй сэтгэцийн эмнэлэгийн дугаар юу билээ ухааны юм бодогдож байв.

Би хажууд нь очоод ярвайсаар

- Кибум чамд зөвшөөрчихөө юу? Эсвэл сугалаанд хожоо юу? гэтэл нөгөөх чинь одоо л намайг анзаарсан бололтой хацараа бариад улам малийгаад байв -_- Сунми

- Юу ч болоогүй ээ! Бас би Кибумыг мартаад удаж байна. Одоо зөвхөн найзын харилцаатай болсныг мэдсээр байж гээд намайг сугадаад бид сургуульруу оров.

Би ангид ороод суудалдаа суугаад

- Нэг л юм үнэртээд байна даа Сунми гээд сонжсон харцаар харвал Сунми улайсан хацраа бариад

- Тэр нөгөө....

- Чи надаас юм нуудаг болоо юу?

- Ү.үгүй ээ... Нөгөө... би Жэримд дуралчихсан гэх нь тэр. Би уулга алдаад

- Энэ л дутаад байждээ тэнгэр минь гэж!! *нүдээ эргэлдүүлэх* Саяхан Кибум Кибум гээд үхчих гээд байсан... тэгээд бас Жэрим чиний хэддэх нь вэ? Царайлаг болгонд дурлаж явахаа болиод өөрийн ухаантай байж үзээч гээд намайг үглэж гартал Сунми аман дээр гараараа таглаад

- Энэ удаад өөр мэдэв үү!! Тэглээч би яс ярих юм бол хүнтэй үерхэж ч үзээгүй ариухан охин шүү

- Чиний нүд унагадаг од залуус чинь чамайг тоохгүй юм чинь аргагүй шд *бувтнах*

- Ямар ч байсан би тэрэнд үнэхээр хайртай болчихсон юм шиг байна гээд малийв. Би

- Та хоёрын дунд тэгээд юу болсон юм? Ер нь хэзээдээ... гэтэл Сунми ам таглаад

- Одоо ярих гэж байна шдэ. Тэвчээргүй гэдэг нь...


Flashback

(Зохиолчийн талаас)

Микигийн төрсөн өдрийн үдэшлэг дээр Сунми анх Жэримыг хараад шууд л татагдав. Оройн хоол эхлээд дуусан дуустал Сунми Жэримийг ширтэж харин үүнийг нь анзаарсан Жэримд үнэхээр ядаргаатай санагдаж байв. Угийн царайлаг болохоор байнга хүмүүсийн нүдэнд өртөж явдаг ч энэ удаад дотор нь давчдаад уур нь хүрч байлаа. Оройн хоол дуусч бүгд том өрөөнд орох үед Жэрим Сунми дээр очиход Сунми сая л ухаан оров уу гэлтэй сандарч эхлэв. Учир нь оройжингоо ширтсэн хүн нь нүүрэн дээр нь нүүрээ наах нь холгүй ойрхон зогсож байсан юм. Сунми хэтэрхий их сандарч байв. Аргагүй шүү дээ анх удаа л хэн нэгэн  эрэгтэй хүн өөртэй нь ийм ойрхон байна! Дээрээс нь тэр юу ч хэлэхгүй зүгээр л ширүүн харцаараа ширтээд байх юм? Сунмигийн нүд бүлтрэх шахан ийш тийшээ харж харц нь тогтохгүй байв. Жэрим ч яг л санаснаар нь болсон мэт зивүүцэн хараад

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now