Хаалгаа нээгээд гайхсандаа ангайгаад зогсож байтал Жон надруу байдгаараа малийгаад
- Өө миний babygirl намайг хүлээж байсан юм уу? гэснээ тас тэврээд авав. Бурхан минь гэж, тэр өөр дээрээ хувингаар архи асгачихсан юм уу гэмээр л үнэртэж байв. Намайг тэвэрч байснаа удалгүй хамаг жингээрээ дарчих нь тэр. Еэрин бид хоёр түүнийг арай гэж оруулаад орон дээр хэвтүүлээ. Жоныг хараад шууд л хөөгөөд явуулмаар байгаа ч ийм согтуу байхад нь яаж явуулахав дээ. Еэрин том өрөөнд унтахаар болж би Жоны гадуурх хувцас гутал зэргийг нь тайллаа. Бүр нам унтаж байх шивдээ ичгүүргүй юм чинь. Өглөө болохоор хөөгөөд явуулна даа өөдгүй амьтан.
Би орон дээр хажууд нь хэвтээд дахиад л тэр төгс царайг нь ширтлээ. Унтаж байхдаа үнэхээр царайлаг сахиусан тэнгэр шиг л юм, харамсалтай нь нүдээ нээхээрээ эрлэгийн элч л гэсэн үг. Ийм хүнд дурласандаа одоо хүртэл итгэж чадахгүй нь ээ.
Нүд анилдан унтахаар зэхэж байтал гэнэт Жон намайг өөрлүүгээ татаад чангаар тэврээд авав. Би түүнийг салгаад босох гэтэл улам чанга тэврээд байв. Байзаарай... тэр уйлаад байна уу даа?!! Би толгойгоо дээшлүүлээд нүүрийг нь хартал нүд нь аниастай чигтээ уйлж байх нь тэр. Би (OoО)
Би зүүдлээд байгаа юм байхдаа?? Гараа чанга гэгч нь чимхвэл өвдөж байна!!
Жон амандаа "Би өмнө нь хэзээ ч эмэгтэй нь дургүй байхад хүчилж үзээгүй, учир нь тэд бүгд л өөрсдөө миний өвөрт орж ирцгээдэг. Т.тэгээд чамайг хардсандаа хүчээр ч хамаагүй өөрийн болгочихьё гэж бодоод... гэснээ нусаа татаад Чи намайг яаж орхисноо мэддэг ч болоосой тэнэг охин... гэснээ хэсэг чимээгүй байж байгаад гуйя намайг битгий орхиоч" гээд унтаагаараа уйлагнан амандаа бувтнав. Хичнээн согтуу байгаа ч ингэж уучлалт гуйдаг юм байхдаа? Өвөрт нь ордог эмэгтэйчүүдээ найз охиндоо яриад уйлж байх ч гэждээ! Бас түүнийг өмнө нь хэзээ ч ийм сул дорой байхыг харж байсангүй... Жон шүүдээ? Их л гэмшсэн бололтой. Инээд ч хүрэх шиг. Гэхдээ л түүнийг уучилж чадахгүй.
Хэсэг Жоныг тэвэрч хэвтэхэд удалгүй тэрээр хурхирч эхлэв. Би босоод газар ор засаад түүнийг хэвтүүллээ. Ямар гавъяа байгуулсан гэж миний орон дээр унтах юм хмм...
Өглөө цээжэн дээр нэг хүнд юм дараад байгаа юм шиг амьсгалахад хэцүү болоод сэрээд хартал Жон нэг гараараа бараг хоолой боочихсон тэврээд унтаж байлаа. Би шууд л түүнийг орноос түлхээд унагаачихав. Нөгөөх чинь ууртай нь аргагүй босч ирснээ эргэн тойрноо хараад хаана байгаагаа ухаарч ядах шиг. Тэгснээ намайг хараад миний өрөөнд байгаагаа ухаарав бололтой ууртай тэнэг царай нь алга болж хоолойгоо засаад
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》