Жон Хэнри
Тэр бол СиЭл группийн ерөнхий захирал бөгөөд солонгосын тэргүүн баячуудын нэг. Мөн тэрбээр Сөүлийн ихэнхи баар, цэнгээний газар, шөнийн клубуудыг эзэмшдэг. Хүмүүсийн мэдхээр одоогоор хамгийн амжилттай яваа залуу бизнесмэн бөгөөд үнэхээр царайлаг, эмэгтэйчүүд унаж тусдаг гэдэг. Түүнийг ийм богино хугацаанд яаж ийм амжилтанд хүрсэнийг хүмүүс ихээхэн гайхдаг билээ. Тэрбээр хэд хэдэн алдартай дуучид жүжигчидтэй нэр холбогдож явсан бөгөөд одоо болтол паппарацчидын хараанаас гараагүй байгаа юм.
Гэвч хэн ч түүний хууль бус наймаа, гэмт хэрэг, аймшигт чанаруудыг илрүүлж чадаагүй. Тэр ямар ч үед ямар ч байдалтай байсан уснаас хуурай гардаг нэгэн байлаа.
Марк бол түүний баруун гар (нөгөө цагаан үст) бие хамгаалагчдыг болон түүний амь насыг хариуцдаг итгэлт анд нь билээ. Харин Жэйк (бор үст) бол зүүн гар нь бөгөөд нарийн бичгийн дарга юм. Энэ гуравыг Америкд хамтдаа өссөн байх магадлалтай гэж ярьдаг ч яг ямар харилцаатай нь тодорхойгүй. Мөн өөр хэд хэдэн чадварлаг хүмүүс тэдний ард бий гэх цуу яриа ч байдаг.
Бүүмбар(Boombar) цэнгээний газар тэр гурав их чухал зүйл ярилцаад сууж байлаа.
Жэйк: Жон энэ бол маш чухал асуудал бид энгээд зүгээр өнгөрчихөж болохгүй.
Марк: Гэхдээ л бид хамаагүй хөдөлж болохгүй. Болгоомжтой байх хэрэгтэй.
Жэйк: Тэгээд яах юм?
Жон: Одоохондоо ажиглаж л бай. Биднийг уга-
Тэрний үгийг таслан хаалга тогших дуулдав. Жон ор гэхэд нэг жоохон охин орж ирлээ. Жон их гайхав. Ийм бяцхан охин энд юу хийж байдаг билээ? Тэр дүүтэй минь их адилхан юм. Бор үс, том бор нүд... ингэж бодонгуут яагаад ч юм уур минь хүрэв. Нэг муу цэнгээний газрын хүүхэнтэй дүүгээ харьцуулсандаа итгэж чадахгүй нь. Чухал яриа тасалдуулчих юм...
- ХУРДАЛ!! (энэнээс цааш юу болсныг бүгд мэднэ)
Би тэрнийг үнсэхэд тэр цочирдсон харагдав. Байзаарай арай... анхны үнсэлт? Тэр тэгхээр онг*н юмуу?
Микигийн талаас
- Гуйя битгий л дээ гээд уйлагнав.
Тэр миний гарыг нүүрнээс минь холдуулаад
- Чи онгон юм уу? гэхэд нь би хэсэг гайхаж хараад толгой дохилоо. Тэр хийж байсан зүйлээ больсон ч би уйлахаа больж чадахгүй байв. Тэр намайг босгож суулгаад хүзүүн дээр минь зөөлөн шимэв. Тэгээд чихэнд минь
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》