Тэр ширээн дээрээ очиж суугаад харилцуураараа нарийн бичигээ дуудав. Нарийн бичиг хүүхэн орж ирээд
- За захирлаа?
- Энэ нөгөө охин, ажилтай нь танилцуулаад бэлтгэ
- Ойлголоо гээд тэр намайг дуудахад нь би буйдан дээрээс босоод түүнийг дагаж гарав. Жоны өрөөний гаднах өрөөнд хоёр ширээ байх бөгөөд нэг нь миний ширээ байлаа. Нарийн бичиг хүүхэн
- Намайг Юн нарийн бичиг гэж дуудаж байгаарай. Чи одооноос миний ажилд туслах үүрэг гүйцэтгэнэ. Мөн захирлыг дуудсан үед 3 минутаас илүү хоцорч болохгүй. Ширээн дээр чинь гэрээ болон бусад бичиг баримтууд байгаа танилцаад гэрээндээ гарын үсэг зурчихаад захиралд аваачиж өгөөрэй гэв. Би толгой дохин
- За гэлээ.
Би ширээндээ суугаад Жоны өрөө нэвт харагдах цонхоор Жон руу харахад тэр их л нухацтай компьютэр ширтэж байлаа. Ажилаа хийхдээ ийм царайтай байдаг байх нь ээ? Үнэхээр төгс харагдаж байна. Би гэрээгээ уншиж байтал хэд хэдэн хачин заалтууд байв
2.14
- Ямар ч нөхцөлд захирал дуудсан үед ирнэ.
2.21
- Үерхэл болон гэрлэлт хориотой
- Захирлын өөдөөс сөргөөцөлдвөл шийтгэлтэй
2.26
- Ажилаас гэрээнд заасан хугацаанаас өмнө гарвал 100000000 торгуультай
2.29
- Сард хоёроос дээш удаа хоцорвол шийтгэлтэй г.м байлаа.Энэ одоо яг юу вэ? Ямар сонин юм бэ? Яг л Жон надад зориулж бичсэн юм шиг санагдчихлаа. Ямар компани гэхээрээ үерхэл хорьж байсан юм? Ямар урлагийн салбар байгаа биш дээ. Бас яагаад би дуудсан үед нь очино гэж? Надад хувийн орон зай алга. Тэгээд бас яагаад дандаа шийтгэлтэй2 гэчихсэн байгаа юм бол? Шууд халах эсвэл цалин л хасдаг баймаар юм. Үргэлжлүүлэн уншиж байтал хамгийн доор нь
Цалин: 5000000 гэсэн байлаа.
Бурхан минь, ийм өндөр цалинтай юм уу? Би бүр баярлаад доороо дэвхцэж байлаа. Тэгээд цааш нь уншилгүйгээр шууд гарын үсгээ зураад захирлын өрөөрүү орлоо. Хаалга нээгээд ортол тэр хөмсгөө зангидаад
- Хаалга тогшиж мэдэхгүй юу? гэв.
Би хэт баярласнаасаа болоод мартчихасандаа сандран шууд буцаж гараад хаалгыг нь хаагаад 3 удаа тогшлоо. Тэр хэсэг азнаж байгаад ор гэхээр нь ортол надруу их л дооголсон байртай инээж байв. Би түүнрүү асуусан харцаар харахад тэр
- Чи ёстой сонирхолтой юмаа гээд хөхрөх нь тэр.
Тэр ингэж инээдэг л байсан юм байхдаа? Би ширээрүү нь дөхөж очоод
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》