¤39¤

10.5K 684 9
                                    

Еэриний талаас

Минжи эгч яваад хэд хонолоо. Тэр хооронд Марк намайг гэртээ байлгасан юм. Эмэгтэй хүүхэд гэртээ ганцаараа байж болохгүй, орой үдэш согтуу хүн хаалга тогшино, эсвэл духан дээрээ Мафийн толгойлогчийн найз охин гэж бичээд наагаад яв гэх мэтээр есөн бусын тэнэг зүйлсээр намайг ятгасаар байгаад авчирсан юм л даа. 

Өглөө сэрэхэд хэн нэгний дулаан энгэрт тас тэврүүлсэн байв. Эхлээд гайхаад түлхэх гэснээ Маркын үнэр үнэртэж тайван жигд амьсгал нь сонсогдож дээш харвал цагаан үс, булбарай арьс, өндөр хамар, шовх ирүү, нүдээ анисан болохоор урт сормуус нь гээд нарны гэрэлд ядаж байхад цагаан үстэй болохоор тэр үнэхээр сахиусан тэнгэр шиг харагдана. Эсвэл хүн дуралхаараа тэр хүний бүх зүйлс нь үзэсгэлэнтэй харагддаг юм болов уу?

Өөрийн мэдэлгүй инээмсэглэн ширтэж байтал Марк нүдээ нээгээд намайг харж байснаа тэвэрч аван уруул хацар хамар дээр үнсэв. Би инээгээд

- Болиоч ээ гижиг хүрээд байна. Чи ер нь яагаад энд унтаж байгаа юм?

- Найз охинтойгоо хамт унтахад шалтгаан хэрэгтэй гэж үү? гэснээ уруул дээр зөөлөн үнсээд босов.

Бид хоёр өглөөний цайгаа уучихаад Марк намайг сургуульруу хүргэж өгөхөөр гарцгаалаа. Бас нэг үнэтэй спорт машин, тэр ер нь хэдэн машинтай юм бол? Би

- Маргаашнаас намайг хүргэж өгөх хэрэггүй ээ

- Яагаад?

- Хүүхдүүд гайхаад байна шд

- Энэ чинь баячуудын сургууль, иймэрхүү зүйлсийг тоохгүй

- Үгүй ээ... намайг яаж энэ сургуульд орсоныг... хэмээн доош харан хэлтэл Марк надруу харан толгой илснээ буцан замруугаа хараад

- Зүгээр дээ. Тэд чамайг хэн гэдгийг мэдэхгүй болохоор бас хамаагүй оролдохгүй. Хэн нэгэн дээрэлхвэл надад нэрийг нь хэлэхэд л болно за юу? гэхэд нь дуугүй л толгой дохилоо.

Сургуулийн үүдэнд буугаад доош харан явсаар ангидаа орж ирлээ. Үнэндээ энэ сургууль дан эрх мэдэлтэй, язгууртан айлын хүүхдүүд сурдаг бөгөөд тэд намайг хэн болохыг, хаанаас ирсэнийг ч мэдэхгүй. Эхэндээ бүгд л миний ар талыг сонирхож байсан бол одоо нэг хүн намайг элдэв бусаар хэлж доромжилж байгаа.

Ангидаа оров уу үгүй юу тэр дахиад л урд ирээд

- Танай спонсор хэн болоод бараг өдөр бүр өөр өөр машинаас бууж ирдэг юм? Хөгшин өвгөн гэж бодтол машиных нь загвараас харвал залуухан хүн бололтой гэж их л ёжилсон зивүүн инээмсэглэл тодруулан хэллээ. 

°°Who's your Daddy?°°Dove le storie prendono vita. Scoprilo ora