¤32¤

11.4K 692 6
                                    

Өнөөдөр миний төрсөн өдөр. Би ганцаараа амьдардаг болсоноос хойш төрсөн өдрөө бараг л тэмдэглэдэггүй байсан юм. Энэ удаа харин хамт тэмдэглэх хүмүүс их байгаа болохоор их догдолж байна. 

Еэрин сургуульдаа ороод долоо хонож байгаа бөгөөд их л гоё байгаа гэсэн. Мэдээж дан баян айлын хүүхдүүд сурдаг юм чинь ганц нэг хамраа сөхсөн хүүхдүүд байдаг юм гэсэн. Марктай дандаа утсаар ярьж зурвас бичилцэж инээдэг нь ядаргаатай бас долоо хоногт хоёр гурван удаа уулздаг юм. Би ч Жонтой өдөр бүр компани дээр уулздаг болхоор утсаар ярих нь бага. 

Өглөө босоод шүршүүрт орчихоод аавын эмнэлэг рүү явлаа. Өнөөдөр амралтын өдөр болохоор ажил сургууль гэж санаа зовох зүйлгүй сайхан байна. Эмнэлэг дээр ирэхэд аав байдгаараа л байв. Хамгийн сонин нь эмнэлэгээс надаас бараг өдөр болгон эмчилгээний төлбөр нэхэж утасруу залгаж эсвэл мессеж бичдэг байсан боловч ойрдоо ерөөсөө залгахгүй байгаа. Би гархаасаа өмнө хүлээн авах дээр очиж энэ талаар асуухад бүтэн жилийн төлбөр нь хийгдсэн байна гэсэн хариу өгөх нь тэр. Би бүр гайхан

- Та андуурсан юм биш үү? Би одоо л төлбөрөө хийх гэж байна шүү дээ. Дахиад шалгаад үздээ гэж асуухад ажилтан бүсгүй

- Андуураагүй ээ, хадагтай. Долоо хоногийн өмнө бүтэн жилийн төлбөр хийгдсэн байна гэв. Би ч гайхсаар хэн хийснийг нь асуусан боловч хэлсэнгүй. Ямар сонин юм бэ?

Гэртээ ирэхэд Еэрин хоол хийгээд зогсож байв. Орой найзууд болон Жоны найзуудыг урьсан болхоор бид хоёр ажилдаа ханцуй шамлан орлоо. Бүтэн өдөржин хоол бэлдэж ширээ зассаар нэг л мэдэхэд оройны зургаан цаг болсон байв. Би ч хувцасаа солин нүүрээ хөнгөн будаад үсээ долгион оруулаад бэлэн боллоо. Еэрин ч бас хөөрхөн болсон байв.

Хаалга дуугарч Кибум, Сунми хоёр ирлээ. Бид дөрөв юм яриад сууж байтал удаачгүй хаалга дахин дуугарч Жэйк, Тэюүн хоёр орж ирээд араас нь Жон, Марк, Жэрим гурав арван минутын дараа ирцгээв. Манай жижигхэн гэрт арай ядан багтаж шингэцнээн сууцгаахад хэдий багталцаж ядаж байсан ч  анх удаа л гэрт ийм олон зочин ирж байгаа болхоор их гоё байлаа. Нэг л тийм халуун дотно таатай санагдаж байв.

Хоол бэлэн болоход бүгд ширээнд суун жоохон хүүхдүүд шиг нүсэр дуу чимээтэй хоолоо идэцгээж байлаа. Жоны найзууд их хөгжилтэй бас дуу шуу ихтэй юмаа, яг л жоохон хүүхдүүд шиг юм. Жэрим Жон хоёроос бусад нь л даа. Жон Кибум руу үе үе муухай харан сууж байхыг би сая анзаарав. Бусад нь хоорондоо юм ярин инээлдэж надаас өөр анзаарсан шинжтэй хүн алга. Жэйк амаараа дүүрэн хоолтой

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now