¤59¤

8.6K 625 29
                                    

2 сарын дараа

Бүдэг ягаан өнгийн дэрвэгэр хормойтой богино даашинз өмссөн охин эмнэлэгийн хаалгаар нүүр дүүрэн инээмсэглэлтэй догдолсон байртай гүйн орж ирэв. Тэрээр гүйсээр цахилгаан шатанд суун арван давхарт гараад хоёрдохь өрөөний хаалгыг огцом нээгээд орвол дөч эргэм насны боровтор үстэй онигор нүдтэй дөлгөөхөн эрэгтэй орон дээрээ босож суугаад цонх ширтэж байлаа. Мики амаа урагдах нь уу гэмээр инээсээр аавынхаа дэргэд очиж суугаад авчирсан жимсээ тавиур дээр тавихад аав нь цонхноос нүдээ салган Микирүү хараад мишээв. Мики

- Ааваа таны бие өдөр ирэх тусам сайжирч байгаа гэж эмч хэлсэн гэхэд аав нь охиныхоо толгойг илэн

- Аав нь охиныхоо төлөө хичээж байгаа. Дахиж охиноо зовоохгүй гэхэд Мики

- Би зовоогүй ээ. Та харин хурдан хөл дээрээ босох хэрэгтэй шүү, тэгээд хамтдаа гэртээ харьцгаая гэхэд аав нь охиныгоо ямар том болсныг харан инээмсэглэнэ.

Микигийн аав хоёр долоо хоногийн өмнө ухаан орсон бөгөөд Жон түүнийг Солонгосын хамгийн том зөвхөн алдартнууд, төрийн дээд албан тушаалтнууд болон цөөн хэдэн баячуудад үйлчилдэг дээд зэрэглэлийн эмнэлэгт тусгай өрөөнд хэвтүүлжээ. Мөн тэд Микигийн аавыг эмнэлэгээс гархаар хуримаа хийхээр төлөвлөж байгаа ч одоо хүртэл Жон группийн ажлаас болоод Микигийн аавтай уулзаж амжаагүй яваа билээ.

Мики тэргэнцэр дээр суусан аавыгаа түрэн эмнэлэгийн гадаахи үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэгт хүрээлэнгээр салхилж байв. Мики аавдаа зогсоо зайгүй найз залуугийнхаа талаар ярих бөгөөд эхэндээ аавд нь гэнэн цайлган охин нь найз залуутай болсон гэсэн мэдээ тийм ч таатай биш байсан ч Микигийн ярианаас их л сайн хүн болж таараад санаа амар охиныхоо яриаг инээмсэглэн сонсох аж. Мики аавдаа найз залуугаа мафийн толгойлогч гэж хэлэлгүй зөвхөн бизнесмэн гэдгийг л дуулгаж, аавыгаа зөвшөөрөхгүй байх вий гэж айсандаа тэнгэрт тултал магтан ярьж буй нь энэ байсан юм.

Аавыгаа түрэн сакура модны доогуур олон өнгийн цэцэгсийн дундуур алхаж буй Микиг холоос харсан Жонд тэр юутай ч зүйрлэхээргүй үзэсгэлэнтэй харагдана. Ягаан даашинзных нь хормой хийсэж, нүүрнийх нь урдуур орсон үсээ баруун гараараа чихнийхээ ардуур хийн хөөрхнөөр мишээх бяцхан babygirl-оо бараг хагас цаг холоос ширтэж инээмсэглэн зогссон Жон хангалттай гэж үзсэн бололтой тэдний зүг алхаж эхэллээ.

Мики өөдөөс нь алхаж буй танил нэгнийг хараад өөдөөс нь гүйж очоод тэврэн авав. Жон Микигийн бэлхүүсээр тэвэрч

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now