¤44¤

9.9K 708 23
                                    

Микигийн талаас

Ханан дээрх цаг оройн зургаан цагийг заахад ажил тарж би Жоныг хүлээн суулаа. Жэйк өнөөдөр захирлын бүх ажлыг цуцалсан гэж хэлчихээд өдрөөс хойш орж ирээгүй. Жонруу залгавал ажилд нь садаа болчихно байх гэж бодоод утас руу гүйх дэггүй гараа чанга атган сууна. Өчигдрөөс хойш хоолойг нь ч сонсоогүй болохоор маш их санаж байна.

Ганц хоног уулзахгүй байхад ингэж байгаа хүн Жоны нарийн төлөвлөгөөтэй, завгүй ажлын хуваарьтай хүн гэж бодохоос дотор минь давчдаж байна уу гэлтэй. Цаашид энэнээс илүү удаан хугацаанд хол байж магадгүй гэж бодхоор...

Уйдаад байсан болохоор суудлаасаа босоод захирлын өрөөрүү орж өмнө нь сайн харж чадаагүй зүйлсээ сонирхож байв. Ажлын ширээн дээр нь ирвэл үргэлж баахан хавтас цаасанд булагдаж байдаг байсан ширээ одоо эмх цэгцтэй байхыг хараад аргагүй л нилээн хэдэн өдөр ажлаа хийгээгүй гэдэг нь мэдэгдэж байв.

Ширээн дээрхийг гүйлгэн хартал буланд жижиг бор жаазтай зураг байгааг анзаарлаа. Аваад хартал зургаа юм уу долоон настай эгдүүтэй бяцхан охин бас түүнээс арай том хөөрхөн хөвгүүн хоёр амаа урагдтал жаргалтай нь аргагүй нэгнийгээ тэврээд инээлдэн авхуулсан зураг байв. Тэр хөвгүүн Жон болохыг би хараад л мэдлээ. Анх Жонтой уулзаж байх үед энэ зургийг харвал Жон гэж яасан ч итгэхгүй байх байсан биз. Энэ охин нь хэн юм бол?

Хаалга дуугарах чимээнээр эргэн харвал Жон орж ирж байх бөгөөд намайг хараад инээмсэглэсэн ч миний гаранд байх жаазыг хараад инээмсэглэл нь сарнин алга болох нь тэр. Би жаазыг буцаан тавиад Жонруу гүйж очоод хүзүүгээр нь тэврэн авав. Жон ч намайг тэврэнгээ

- Daddy-гаа санаа юу? гэхэд нь би тэврэлтээ салган Жонруу хараад

- Намайг утсаа авахгүй болохоор уурладаг юм байж өөрөө бүр утсаа салгаад алга болчих юмаа гэтэл Жон инээгээд миний унжсан уруул дээр шоб хийтэл үнсээд

- Тэгвэл ммм... Babygirl Dady-гаа шийтгэхийг хүсээ юу? гэх нь тэр. Миний нүд томорч гараа сэгсрэн байдгаараа улайсаар

- Ү.үгүй л дээ гэтэл Жон мушилзаж байв.

Байзаарай ер нь яагаад тэр надаар доог тохуу хийдэг юм? Би л тэрнийг болгож өгөх ёстой юмсан. Би

- Ерөөсөө шийтгэнэ ээ ммм... *бодох* Долоо хоног миний хүсэлийг биелүүлвэл ямар байна? гэтэл Жон

- Арай их хугацаа биш үү? Бяцхан хадагтай?

- Үгүй ээ

Бид хэсэг маргалдсаны эцэст миний зангирсан хөмсөг болон унжсан уруулаар төгсгөл болж анх удаа би Жоныг ялсан юм даа.

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now