¤12¤

13.6K 774 3
                                    

Бид их дэлгүүрт ирэхэд тэр надад улаан өнгийн бие барьсан даашинз болон хар өсгийтэй гутал өмсгөөд дараа нь салон орж нүүрийг минь будууллаа. Яах гэж байгаа юм бол? Тэгээд дараа нь бид нэг тийшээ явав. Тэр намайг хаашаа авч явж байгаагаа ерөөсөө хэлсэнгүй. Би ийм байдлыг үзэн яддаг. Сониорхол төрөөд байж сууж яддаг юм. Тэр нөгөө л нэг төв царайгаа гаргаад дуугүй л машинаа жолоодно. Би

- Хаашаа явж байгаан хэлчих л дээ гэхэд тэр үнэхээр залхсан байртай

- Энэ чиний бараг 11дэхь удаагийнх гээд санаа алдаад - Намайг мэддэг хүмүүс намайг яг одоо ямар их тэсвэр тэвчээр гаргаж байгааг мэдэх байсан даа хэмээн үглэнэ. Би дахин юм асуухаар амаа нээтэл тэр гэнэт хүчтэй тормозлоод би золтой л урдахаа мөргөөд үхчихсэнгүй. Тэр надруу ширүүн хараад

- Хэрвээ яг одоо амаа татахгүй бол би татаад өгнө шүү гэхэд нь би гомдол тээсэн харцтай хошуугаа унжуулан үлдлээ. Тэр ер нь ямар гайгаараа миний амьдалд гэнэт гарч ирээд одоо ингээд намайг дарамтлаад байгаа юм! Хэн ер нь ийм дарангуйлагч, хүйтэн, ширүүн, түргэн ууртай гээд хорвоогийн муу муухайг өөртөө шингээсэн хүнтэй ингээд болзоонд... үгүй ээ болзоо ч биш юу нь мэдэгдэхгүй юманд явахыг хүснэ гэж?? намайг ийн дотроо бачуурч үглэн явтал нөгөөх чинь хажуунаас

- Наад хошуу чинь газар унжих нь байна. Бас амандаа үглэхээ больж үз бууцгаая гэв. Намайг машинаас үглэсээр буутал миний төсөөлөөчгүй газар биднийг угтан авав. Бид далайд ирсэн бөгөөд жижигхэн боомт дээр өөрөөсөө гэрэл цацруулсан үнэхээр тансаг хөлөг онгоц зогсож байлаа. Жон гарнаас минь хөтлөөд хөлөг онгоц дээр дагуулан гарав. Би өмнө нь сууж үзээгүй болхоор их л гоё санагдаж байв. Яг л кино шиг! Би усан онгоцны хашлаган дээр очоод уулга алдахад тэр ард минь ирж хоёр гараараа хашлага тулан хэсэг далай ширтэн зогсов. 

Тэгээд намайг хөлөг онгоцны голд байх улаан дэвсгэртэй дээр нь баахан хоол амттан өрсөн урт ширээнд суулгачихаад өрөө нөгөө талд нь суугаад

- Таалагдаж байна уу?

- Тиймээ. Үнэхээр гоё юмаа. Би өмнө нь хэзээ ч хөлөг онгоц дээр сууж үзээгүй гээд догдолсондоо бараг л хашгирчихав. Дараа нь хэлсэн үгэндээ ичээд нүүр улайчихлаа. Тэр инээгээд

- Би угаасаа их мэдрэмжтэй хүн л дээ гэхэд нь би

- Өөрийгөө магтаад байгаам байхдаа? гэж өөртөө сонсогдохоор хэлсэн боловч тэр сонсчихов.

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now