¤23¤

12.4K 785 29
                                    

Микигийн талаас

Оройн хоол яг болж байхад Еэрин их л байр хөөр болсоор орж ирэв. Би

- За өнөөдөр ямархуу байв? Суугаад хоолоо идээрэй гэхэд Еэрин ширээнд суугаад

- Ёстой гоё байсан гээд нүүр дүүрэн инээмсэглэхээр нь би ч дагаж инээн

- Ам чинь чихэндээ хүрэх нь ээ. Яасын? Тийм гоё ажилд орсымуу? гэж асуухад тэр хоёр гараараа эрүүгээ тулаад

- Ажилд арай ороогүй ээ гээд өнөөдрийнхөө болзооны тухай ярив. Би ч гайхсаар нөгөө нууцаар тусалдаг байсан хүн нь Марк байсныг мэдлээ. Би

- Яааая манай Еэриний нар нь гарч байгаа юм байна даа гээд инээтэл

- Харин тийн би бүр өдөржин догдолсон. Марк ах бүр үнэхээр романтик байсан гээд нүд нь гялалзаад байдгаараа малийж байв. Үнэхээр эгдүүтэй. Бид хоёр ч оройжин ярьж суусаар унтахаар хэвтлээ.

Хөлөө гипсдүүлээд 10 хонолоо. Кибум бараг л өдөр болгон ирж надтай хөгжилдөх бол Марк Еэринийг Жоны зочид буудалын кафэд ажилд оруулж өгсөнөөс гадна тэр хоёр бараг  л өдөр алгасахгүй болзоонд явж байв. Жон харин хэд хэдэн удаа ирж бас утсаар байнга ярьж байлаа. 

Өнөөдөр Кибум дахиад л манайд ирж одоо бид хоёр хөзөр тоглоод сууж байна. Кибум гэнэт нухацтай царайлан намайг дуудав

- Мики

- За?

- Надад чамд хэлэх зүйл байна.

- Юу юм?

- Нөгөө... 

Кибум эхлээд ичсэн мэт доошоо харж байгаад нүдрүү минь хараад

- Би чамд сайн гэх нь тэр. Үнэхээр төсөөлж байгаагүй зүйл хэлсэн болохоор би бүр амаа ангайсаар хэлэх үггүй сууж байтал Кибум тайвнаар

- Хариугаа дараа хэлж болноо гэв. Би бүр сандран

- К.кибум... би чамайг сайн найзаа л гэж боддог. Чи...чи надад дандаа тусалдаг миний найз шүү дээ. Би чамайг тийм нүдээр хэзээ ч харж байгаагүй... гэсээр гацаж түгдрэн байж хэлэхэд Кибум инээмсэглээд

- Мики, чамайг намайг тэгж боддог гэдгийг би мэднээ. Гэхдээ чи надад боломж олгоод надтай хамт байгаад үз л дээ? Магадгүй өөр мэдрэмж мэдрэгдэх ч юм билүү? Би найзаас илүү ч байж болно шүү дээ гэхэд нь би дахиад л хэлэх үггүй болон

- Г.г.гэхдээ... гэхэд Кибум инээмсэглэсээр

- Би дараа ирье дээ. Гэхдээ Мики надаас битгий зугтаарай гуйя. Бодож байгаад хариугаа хэлээрэй гээд гараад явчихав. Би Кибумийг огтхон ч тийм нүдээр харж байгаагүй бүр төсөөлж ч байгаагүй. Тэгээд ч Сунми Кибумд сайн шдэ? Одоо яах вэ? Сунмид хэлэх үү яах уу? Тэр энэ талаар мэдчихвэл их шанална даа. 

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now