Би хэсэг гайхан түүнрүү харна. Тэрнийг олон цэнгээний газар эзэмшдэг гэдгийг мэдсэн мөртлөө яагаад ингэж бодоогүй юм бол? Соло цэнгээний газар бол Сөүлийн хамгийн алдартай бас дээд зэрэглэлийн шөнийн клуб. Гэтэл түүнийх ч байх гэж. Тэр ч үнэхээр хэмжээлшгүй баян нэгэн бололтой. Жон
- Юу нь тэгтлээ гайхмаар байна? Чи үнэхээр нийгмээс тусгаарлагдсан хүн юмаа. Намайг үнэхээр мэдэхгүй байх ч гэж гэхэд нь би хоолойгоо засаад
- Тэгвэл чамаас гуйх юм байна гэтэл тэр надруу харан жуумазлаад
- Юу юм?
- Н.нөгөө... чи Еэриныг мэдэх үү? Солод аавынхаа өрийг дарах гэж ажилладаг охин гэхэд тэр
- Мэдэхгүй. Би тийм жижиг асуудалд оролцдоггүй гэж хэлхэд нь миний уур маш их хүрч байв. Тэнд хичнээн охидууд тэгж байдаг гэдгийг тэр мэдэхгүй дээ? Еэриннэс ч жоохон охидууд ч байгаа юм бил үү? Гэтэл тэр ийм хэргийг яаж зүгээр нэг жижиг хэрэг гэж хэлж чадаж байнаа? Аймшигтай юм...
Миний уур хүрч түүнрүү харан
- Чи ч үнэхээр цэвдэг сэтгэлтэй хүн юмаа. Тэр жоохон охин ямар гэм хийсэн гэж аавынхаа өмнөөс тэгж зовж байгаа юм? Чи яг л... кинон дээр гардаг аймар хүмүүстэй адилхан юм. Бохир хэрцгий аймшигтай. Би чамайг арай ч ийм гэж бодоогүй. Гэтэл ЧИ ЗҮГЭЭР Л АРААТАН- гэж нүдээ анин түүнрүү чанга хашгирч байтал тэрний гар нүүрэн дээр минь тас хийтэл буух нь тэр. Би хацраа бариад түүнрүү гомдолтой хартал тэрний нүд улаанаар эргэлдэж үнэхээр ууртай бас тийм гэхийн аргагүй харцтай байв. Хацар минь халуу дүүгэн хорсож, миний нулимс урсаж байлаа. Тэр
- Чи зураасыг давчихлаа. Намайг зөөлөн хандаад байхаар нэг л эндүүрсэн бололтой, чи бол хэн ч биш. Санаж яв би хүссэн үедээ чамайг алчихаж чадна шүү гэж хэлээд намайг машинаас түлхэж буулгаад яваад өгөх нь тэр.
Би зүгээр л уйлсаар байлаа. Тэр яагаад ингэж байгаа юм? Миний цээж хөндүүрлэн үнэхээр их өвдөж байна. Яагаад гэдгийг ч мэдэхгүй нь...
Харанхуй шөнөөр ганцаараа алхах аймар юм. Би элгээ тэвэрсээр алхаж байтал урд хэдэн залуус гараад ирэв. Харваас танхай хүмүүс байлаа. Хажуугаар нь зөрөөд гарах гэтэл тэд зам таглаж зогсоод нэг нь шүгэлдсэнээ
- Ийм хөөрхөн охин ганцаараа юу хийж явдаг билээ?
- Бидэнтэй хамт зугаацвал яасан юм? Чамайг уйдаахгүй ээ гэсээр нэг нь надруу ойртоод эхлэв. Би
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》