¤20

13K 823 32
                                    

Би дээшээ Жоны нүдрүү хараад

- Өчигдөр муухай үг хэлж хашгирсанд уучлаарай. Би сайн мэдэхгүй байж гэтэл Жон хацрыг маань илбээд

- Үгүйдээ хонгор минь ямар худлаа биш гээд харц нь гунигтай болоод ирэв. Би сандран

- Үгүй ээ намайг үнэхээр уучлаарай

- Хэрэггүй ээ. Харин намайг л уучлаарай

- Гэхдээ... 

Тэр үг таслан уруул дээр минь үнсээд

- Зөрүүд охиныг ингэж дуугүй болгохоос гээд жуумалзав. 

Би ичээд өвөр дээрээс нь босоод суудалдаа суухад тэр намайг харж инээмсэглэж байгаад хөдлөв. Бид эмнэлэг дээр ирээд хөлнийхөө зургийг авхуулахал эмч бага зэргийн цууралттай байна гээд хоёр долоо хоног гипсдэх хэрэгтэй болчихов. 

Жон "Ийм болгосон новшийг заавал олоод тамруу нь илгээнэ дээ" хэмээн амандаа үглэж байлаа. Би хөлөө гипсдүүлж дуусахад Жон намайг гэрт хүргэж өгөөд өөрөө хамт орж ирэв. Намайг тэврэн явсаар буйдан дээр суулгаад надруу харж байснаа

- Чи ер нь манайд бай гэв. Би түүнрүү гайхан харсаар

- Үгүй ээ. Яаж болох юм. Хүмүүс ч юу гэж бодох юм билээ гэхэд тэр бүр авч явхаар шийдсэн бололтой гэрийг минь онгичин цүнх хайгаад эхлэв. Би

- Үгүй гээд байхад. Еэринтэй хамт байх болхоор зүгээр ээ гэтэл тэр энэ тэрүүгээр эргэлдэхээ болин надруу хараад

- Еэрин гэж хэн юм? Өчигдрийн яриад байсан охин уу?

- Тийм ээ. Би чамд өчигдөр гуйх юм байна гэсэн дээ? Еэриныг ажлаас нь чөлөөлөөд өг гэх гэж байсан юм. Аав нь танайд өртэй болхоор Еэриныг ажиллуулж байгаа гэсэн гээд Жонруу гуйсан харцтай харахад тэр

- Заза ойлголоо. Гэхдээ чамд тийм чухал юм уу? Таньдаг хүн чинь юм уу? гэхэд нь би

- Үгүй ээ. Тэр цэнгээний газарт ажилд орохдоо танилцсан юм. Дөнгөж 16 хүрч байгаа жоохон охин. Надтай хамт амьдрах гэж байгаа юм гэж хэлээд Жонруу хартал тэр тэнэг хүн харж байгаа аятай гайхан ширтэж байгаад

- За, маргааш зохицуулчихъя гэв



Жоны талаас

Тэр ёстой хачин охин юм аа. Өөрт нь ямар ч хамаагүй хүний төлөө мафийн толгойлогчтой хэрэлдэж байх ч гэж хэмээн аман дотроо үглэж байв.

Би Микиг оронд нь оруулаад унтхаар нь гарч явав. Солод ганцаараа ууж сууж байгаад Маркийг дуудлаа. Тэр орж ирээд

- Шөнөөр ч хүн амруулахгүй. Ёстой нэг... яаж дүү шиг найзыгаа хүссэн үедээ туслах хүссэн үедээ найз болгож чаддаг байнаа хэмээн үгэлсээр хажууд ирж суув. 

Бид хоёр хэсэг ууж байтал Жэйк болон нөгөө хоёр ч ирэн би тэдэнд болсон бүгдийг хэлтэл тэд сонсоод тас тас хөхөрч байлаа. Марк

- Манай мөсөн зүрхт ноёныг ийм зөөлөн болгох, мөс хайлуулах чадвартай охин гэж би бүр мэдээд байсан юм аа гээд инээхэд Тэюүн

- Чи яаж тэр бяцхан охинг алгадаж чаддаг байнаа гэхэд Марк

- Тэр сайхан сэтгэлтэй, гэнэн, өхөөрдөм хөөрхөн охин чамд ер нь тохирохгүй ээ гээд элгээ тэврэн буйдан дээр хэвтээд хөхөрч гарав. Би тэдэнрүү муухай хараад

- Амаа татацгаа гэчихээд вискигээ шимж байтал тэд ч инээхээ болин Жэйк

- Гэхдээ чи үнэхээр эмэгтэй хүнд дурлалаа гэж үү? Итгэмээргүй юм гэтэл түрүүнээс хойш дуугүй суусан Жэрим

- Би лав хувьдаа эсэргүүцэж байна. Чи эмэгтэй хүнд сэтгэл алдарснаар гарах хор уршигийг сайн мэднэ. Адаглаад л чиний дайснууд тэр охиныг чиний сул тал болгоно гэж чухал царайлж хэлэв. Жэрим бол бид дундаас хамгийн нухацтай зарчимч нэгэн. 

Манай мафийн бүлэглэл солонгосын хамгийн том, хамгийн хүчтэй бүлэглэл. Ийм байгаагийн шалтгаан нь Жэрим Марк Жэйк Тэюүн бид тавын нэгдэлтэй шууд холбоотой. Хичнээн би гол толгой нь ч гэсэн бид тавуулаа толгойлогчын үүрэг гүйцэтгэдэг юм. Би ерөнхий зааварчилгааг өгч, Марк цэргүүдийг, Тэюүн Жэрим хоёр цаашдын төлөвлөгөө болон зэр зэвсэг, Жэйк харин бидний арыг /цагдаа сэргийлэх,шүүх, хэвлэл мэдээлэл/ хариуцдаг. Бид тавын нэг нь л байхгүй болвол бүлэглэл ганхаж сүйрэлд ч хүргэж болно гэсэн үг. Би

- Мэдэж байгаа. Гэхдээ би түүнийг хамгаалж чадна гэж бодож байна гэтэл Марк хажуунаас

- Тэр бяцхан охиноос хоёрын хоёр мафийн толгойлогч айна гэж бодсонгүй шүү гээд инээхэд нөгөө хоёр нь ч бас буцаад хөхрөөд эхлэв. Тэд аль хэдийн халаад эхэлсэн бололтой. Тэюүн

- Жэримийг бас найз охинтой болоод Жон шиг яриад сууж байна гээд боддоо гээд инээхэд Жэйк бүр инээдээ барьж ядан

- Гэхдээ Жэримийн муухай аашнаас харвал хэзээ ч найз охинтой болохгүй зандан чигээрээ дуусах байх гээд тас тас хөхрөхөд Марк

- Жилийн өмнө Макаод яасныг санаж байна уу? гээд бүгд нулимсаа гартал инээлдэнэ. 

Жэрим Маркын араас боож авахад нөгөөх нь инээнгээ уучлалт гуйж байв. Жэримийн араас Тэюүн боож аваад дөрвөн тэнэгийн тэнэглэлт эхэллээ. Ёстой итгэмээргүй юм. Найзууддаа сэтгэлээ нээгээд ярилцаж байхад. Малнуудын байж байгааг хараад байгаарай гээд үглэж байтал Марк ноцолдож байгаад миний доодохруу цохьчихов. Бусад нь татаж унатлаа инээж байхад би Маркыг болгож тавьж байлаа.

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now