¤14¤

12.4K 804 19
                                    

Би хажууд нь гүйж очлоо

- Юу болсон бэ?

- Еэрин нэг үйлчлүүлэгчийг уурлуулаад би, дарга хүртэл уучлалт гуйсан ч тэр их нөлөөтэй хүн бололтой. Еэрин дотор ганцаараа бай- гэж хэлж дуусаагүй байтал дотроос

- ТАЙЧ!! хэмээн орилохтой зэрэгцэн би ухасхийн өрөө рүү орлоо. Еэрин хацраа бариад газар уйлан суух бөгөөд нэг хүн түүнийг өшиглөх гэж байв. Би бушуун Еэриний урдуур ортол нөгөө хүн

- Хэн бэ чи? Үхмээргүй байвал эндээс гар гэв.

Тэр нэг л танил ч юм шиг. Буйдан дээр суух хэдэн хүмүүсрүү харвал бүгд кино үзэж байгаа аятай жуумалзан сууж байв. Дунд нь байх нэг хүнээс бусад нь... тэр хөмсгөө зангидан хүйтэн харцаар надруу харна. Тэр ийм хүн гэж үү? Эмэгтэй хүнд гар хүрэхийг зүгээр л хараад... үгүй ээ магадгүй тэр л тушаасан байх.

Би Еэринийг босгоод түүн рүү харсаар

- Зөөгч болон ширээний хүүхэн тайчих ёсгүй! Бид уучлалт гуйсан. Хэрвээ та тайчигч хөлсөлмөөр байвал би дуудаж өгч болно гэхэд нөгөө Ериныг зодож байсан хүн

- Чи их зоригтой бололтой, бодлоо өөрчиллөө гэснээ Еэринрүү хараад гарахыг тушаахад тэр надруу эргэлзсэн айдас дүүрэн нүдээр харна. Би Еэринд гархыг дохиход тэр ч гарлаа. Нөгөө хүн

- Тэгэхээр, чи бидний нүдийг хужирлавал ямар вэ? гээд жуумалзав.

Би дотроо Жоноос тусламж ирэх болов уу гэж бодон зогсож байлаа. Би

- Цагдаа дуудна шүү гэтэл тэр надруу улам ойртож эхлэв

- Оролдоод үз л дээ?

Тэр надруу ойртсоор би ухарч байхдаа Жон руу тусламж эрсэн байртай хархад тэр ямар ч хувиралгүй сууж байв. Тэр бараг тулж ирхэд нь би түлхээд

- Надад битгий ойрт гэхэд тэр гар далайгаад яг намайг алгадах гэтэл

- Тэрэнд битгий хүр гэж ориллоо.

Нөгөө хүн болон бусад хүмүүс Жон руу гайхаж харвал тэр ёжтой нь аргагүй инээсээр

- Би тэрэнтэй хөгжилдмөөр байна. Бүгд гарцгаа! гэхэд тэнд байсан бүх хүмүүс гарч яван Жон бид хоёр л үлдлээ.

Ашгүйдээ, би санаа алдаад

- Баярлал-

- Тайч!

Түүний хэлсэн үгэнд нүд минь томрон

- Айн? гэтэл тэр арагшаагаа налж хөлөө ачиж суугаад

- Чи тэрний өмнөөс тайчвал би найзыг чинь өршөөж болох юм гэх нь тэр. Би тэрнийг арай ч ийм гэж бодсонгүй! Хөгийн новш!

- Адгийн амьтан!! гэтэл тэрний харц улам ширүүсч

- Чамд дахиад нэг боломж олгоё гэхэд нь би эргэлзсээр

- Ойлголоо гээд урд нь очиж зогслоо.

Хэрвээ түүнийг дахиж уурлуулах юм бол Еэринийг яаж ч магадгүй юм шиг байна. Би хөлдчихсөн юм шиг хэсэг зогсож байгаад сорочкон цамцныхаа товчийг тайлж эхэллээ. Гар минь салгалаад нэг товчоо бараг л таван минут тайлж байв. Түүн рүү арга ядсан харцаар хархад тэр надруу жуумалзан ширтэж байлаа. Би эхний гурван товчоо тайлхад хөхөвч минь цухуйж байв. Нулимсаа тэвчиж байсан ч өөрийн эрхгүй бөмбөрөөд эхэллээ. Доод уруулаа хазлан нулимсаа зогсоох гэсэн ч зогссонгүй. Би доош хараад чимээгүй уйлж байтал тэр урд гарч ирээд товчийг маань буцаж товчилоод толгойг минь илэн

- Одоо уйлхаа боль гэхэд нь би бүр ихээр мэгшин уйлж байв. Би ч өөрийгөө гайхсан юм. Тэрнийг болхоор л ингэж их гомдоод уйлж байгаа юм байх даа? Тэр учраас л надад ингэж ихээр нөлөөлсөн юм байх даа?

Тэр намайг тэврээд

- Би чамайг ийм газар ажиллах хэрэггүй гэж хэлсэн. Үгнээс минь зөрсөний шийтгэл байсан юм гэв.

Тэр намайг урдаа тэврэн өргөөд цэнгээний газраас гарлаа. Бид явсаар тэр намайг нөгөө тансаг пэнтхаусандаа авчирав. Тэр

- Шөнө болсон байна. Өнөөдөр энд хоно, шүршүүрт ороод энийг өмс гээд нэг цамц өглөө.

Би дуугүй л өгсөн цамцыг нь аваад шүршүүрт ороод гарч ирэхэд тэр буйдан дээр суугаад бичиг цаастай зууралдаж байлаа. Би хажууд нь суутал тэр барьж байсан цаасаа ширээн дээр тавиад надруу ойртоод уруул дээр минь үнсчихлээ. Арай дахиад нөгөө юмаа хийх гэж байгаам биш биздээ гэж бодоод гялс босоод

- Б.би хаана унтах уу? гэхэд тэр инээнгээ буцаж байрандаа суугаад

- Хэрэв би хүсвэл чамайг хүссэн үедээ, унтаж байхад чинь ч чамайг оролдож чадна гээд нөгөө л зивүүн ёжтой инээмсэглэлээ тодруулав. Би

- Миний хувийн орон зай руу дахиж халдвал би явна шүү гэхэд тэр инээд алдаад

- Хадагтай бяцхан маань намайг сүрдүүлээд байна уу даа? гэхэд нь би толгой сэгсэртэл тэр

- Дээшээ гараад эхний хаалга гэв.

Би дээшээ гараад эхний өрөөрүү ортол цав цагаан тавилгатай том цонхтой том ортой үнэхээр гоё өрөө байлаа. Шууд л орлуугаа үсрэн ороод удаачгүй унтчихсан байв. Өглөө сэртэл хэн нэгний цээжэнд наалдчихсан тэврүүлээд унтаж байлаа. Хэн нэгэн ч гэж... тэрнээс өөр хэн байхавдээ!!

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now