¤4¤

14.3K 870 10
                                    

Ёоохх ингэж нэг юм гэртээ ирдэг юм байжээ. Нөгөө хачин эрэгтэй намайг гэрт хүргэж өгнө гээд байхаар нь гэрээ зааж өгөхгүй гэсэндээ дөрвөн гудамжны цаана буугаад баахан тортой юм чирээд арай гэж гэртээ орж ирсэн нь энэ юм. Би гэртээ оронгуутаа шууд орлуугаа гүйж очоод үсрэн хэвтээд л гурван минутын дотор унтчихав.

Өглөө сэрүүлэг зургаан цагт дуугархад би арай гэж босоод усанд орчихоод цайгаа уугаад гарлаа. Сургууль дээрээ иртэл миний ганц найз болох Сунми намайг хүлээж байлаа. Бид хоёр ангид ороод би түүнд өчигдөр болсон зүйлийг ярьж өгөхөд нүд нь томроод уулга алдсанаа

- Үнэхээр Хэнри Жон байсан гэжүү? Тэр чинь СиЭл группийн захирал шүү дээ гэхэд нь би

- Тийм үү? Хачин нэртэй юмаа. Чи түүнийг яаж мэддэг юм?

- Тийн шдээ. Чи нээрээ өдий наслахдаа хаана байсан хүн бэ? Солонгосд түүнийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй

- Цалин сайтай газар хаана байна тэнд! *нүдээ эргэлдүүлэх* Нээрээ тэр даашинзнуудыг зарж болох болов уу? Их үнэтэй харагдсандаа. Би дараа сарын байрныхаа мөнгийг олох хэрэгтэй юмсан~ би ширээ дэрлэж хэвтээд санаа алдлаа

- Нэтээр зарах гээд үзэхгүй юу. Тэр тэгээд ямар хүн байсан? Үнэхээр царайлаг гэж сонссон юм байна. Нээрэнгээсээ чамайг сонирхсон гэж үү? хэмээн Сунмигийн нүд нь гэрэлтэж ирээд шалгааж гарав. Би ширээ цохиж босоод

- Яаа!! Пак Сунми! Найз чинь тэр новшид хүчиндүүлэхээ шахсан байхад юу юу гэнээ? Царайлаг? Сонирхсон?? Чи галзуураа юу! гэж орилоод ширээ дэрлээж хэвтээд унтахаар шийдэв.

Нойрон дундаа дугжирч байтал Сунми намайг ёвроод "Хөөе багш дуудаад байна Микиии" гэж хэлэхэд би цочсондоо болоод босоод зогсчихов. Багш надруу харж байлаа. Би толгойгоо илж тэнэг гэгч нь инээгээд уучлалт гуйгаад буцаад суух гэтэл багш

- Ким Минжи унтмаар байвал гэртээ харьж унт!

- Үгүй ээ багшаа. Унтмааргүй байна уучлаарай гэж хэлээд буцан суухад Сунми хажууд инээдээ бариж ядаж байгаа харагдана.

Хичээл тараад Сунми шарсан тахианы дэлгүүр хүртэл хамт алхав. Би

- Орой очоод даашинзнуудын зургийг явуулья чи нэтээр зараад өгөөрэй гэхэд Сунмигийн нүд сэргэж гудамжинд байсан саравчруу хуруугаараа заагаад

- Зайдас авч өгвөл дуртай яа!

- Би одоо ажилтай дараа авч өгье.

Өнөөдрийн хоёр ээлжийн ажлаа тарчихаад цэнгээний газарлуу явав. Намайг ортол менежэр хараад гайхсан бололтой

- Өчигдөр зүгээр үү? Захирал чамайг ажиллаж чадахгүй байх гээд халчихсан шдээ гэв.

Миний уур дүрэлзээд л явчихав. Намайг өгч явуулчихаад хөгийн амьтан. Би захирлын өрөөрүү ортол тэр гайхан босч ирээд

- Чи энд юу хийж байгаа юм? Тэр чамайг зүгээр явуулсан хэрэг үү?

- Захирлаа би халагдмааргүй байна. Миний буруу биш шүү дээ

- Өнгөрсөөн чи угаасаа халагдсан.

- Та намайг өгч явуулчихаад яаж ингэж чадаж байнаа? гэхэд тэр уурлан

- Юу гэнээ? Чи өөрөөсөө л болж халагдсан. Аавыгаа дуурайсан олиггүй амьтан. Яахав яахав гээд ажилд авсан биш бүр даварч байх шивдээ гэв. Миний уур маш их хүрч байсан болхоор ойртож очоод

- Хэлсэн үгэндээ уучлалт гуй! Танд аавыг маань муулах эрх байхгүй гэж хашгичив.

Гэнэт хацар халуу дүүгээд л явчихсаны дараа нүдээ нээгээд хартал би газарт уначихсан байв. Ойрд ядаргаанд ороод байгаа болхоор босч чадахгүй байлаа. Би алгадуулсан хацраа гараараа бариад нулимс хурсан нүдээр харахад тэр намайг заамдаж босгоод

- Юу юу гэнээ? Гудамжны халтар гөлөг надтай ингэж харьцаж зүрхэлнэ гэнээ гээд цохихоор гар далайхад нь би нүдээ анив.

Намайг нүдээ анихтай зэрэгцэн хаалга савагдаж нэг хүн орж ирхэд нүдээ буцаж нээгээд харвал нөгөө өчигдрийн хачин хүн байв.

Харц нь... үнэхээр уурласан харагдаж байна. Захирал түүнийг хараад намайг хажуу тийш шидэхэд би шүүгээ чанга мөргөж нүд бүрэлзлээ. Нөгөө гаж амьтан намайг унахад дагуулж харан нүднээс нь гал бүрэлзэж байлаа. Тэгээд захирлыг цохиж авахад би ухаан балартав.




°°Who's your Daddy?°°Donde viven las historias. Descúbrelo ahora