Бид машинаас буугаад жижиг хувийн онгоцонд суухад доторх нь үнэхээр тансаг байлаа. Жон намайг хөтлөн явсаар сандалд суулгаад өөрөө миний урд талын суудалд суув. Ийм онгоцонд байтугай жирийн онгоцонд ч сууж үзнэ гэж бодож байсангүй. Би онгоц доторхыг тойруулан харсаар
- Хаашаа явж байгаа юм? Энэ чиний онгоц юм уу?
- Ммм, Шанхайруу явж байна гэв. Би анх удаа л онгоцонд сууж үзэж байгаа болохоор маш их догдолж бас сандарч байлаа. Жон үүнийг анзаарсан бололтой
- Би баяртай байна гээд жуумалзав. Би гайхан
- Юунд? гэтэл тэр надруу хэсэг ширтэж байснаа
- Чиний анхны гэх тодотголтой бүхнийг би хийж өгч байгаа болохоор гээд инээмсэглэв. Энэ инээмсэглэл харцанд нь би бараг л уусах нь ээ. Урьдны жогтой хүйтэн инээмсэглэл биш харин хайлж урсамаар дулаахан санагдаж байлаа. Би дуугарахгүй улайгаад сууж байтал Жон
- Бас удахгүй чиний анхны эрэгтэй болох гэж байгаадаа баяртай байна гээд ёжтой жуумалзав. Тийм дээ, тэр ийм л хүн. Би нүдээ эргэлдүүлэн
- Битгий мөрөөд!! гээд толгойгоо цонхруу эргүүлээд үүлсийг ажиглалаа. Нүдний буланд Жоны тэнэг жуумалзалт үзэгдэж байв.
Үйлчлэгчид үнэтэй зоогын газраас дутахааргүй гоё хоолнууд урд өрөхөд би амаа олохгүй л идэж байхад Жон намайг харан инээмсэглэн сууна. Би амандаа дүүрэн хоолтой
- Чи идэвхгүйнюмуу? гэхэд Жон инээгээд
- Амандахаа идчихээд ярь гахай шиг юм гэв. Би муухай харсаар амандахаа идээд
- Ингэхэд Шанхайд ямар ажил гарсан юм? гээд түүнрүү малийгаад -Бас нэгэнт Шанхайд ирсэн юм чинь ажилаа дуусгачихаад гадуур зугаалж болно биздээ? гээд итгэл тээсэн харцаар асуув. Тэр инээгээд
- Болохгүй. Компани дээр очиж уулзалт хийчихээд буцаад ниснэ гэснээ намайг яах нь уу гэсэн шиг ширтэв. Би хөмсөг зангидаад
- Шанхай чинь хятадын хамгийн том хот шүү дээ. Ирчихээд зүгээр буцах чинь хэтэрхий харамсалтай гээд гомдоллож эхлэхэд Жон
- Би их завгүй хүн. Чамайг зугаацуулах гээд ажлаа хаях болж байна уу? гэснээ гараа атгаад шанаагаа тулан жуумалзаад
- Яахав хэрэв чи намайг зугаацуулж чадна гэх юм бол болох л юм гэхэд нь би ардаа байсан дэрийг авч нүүр рүү нь шидэв. Хаанаас ч гарсан зориг юм байгаан бүү мэд. Тэр дэрээ аваад надруу гайхаж харж байснаа
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》