¤36¤

10.7K 702 10
                                    

Бид манайхаас гараад машинд суулаа. Бид хоёр арын суудалд суун явж байв. Жоны нүүрнээс инээмсэглэл огт салсангүй. Нөгөө хүн энэ байдалд нь гайхширч байн байн толинд харна. Жон

- Чи түрүүн албаар тэгсэн үү? гэхэд би гайхан

- Юу?

- Алчуур гээд ёжтой жуумалзахад нүүр халуу дүүгээд л явчихав

- Г.гаж донтон гэтэл тэр надруу ойртоод чихэн дээр уруулаа наахад түүний амьсгал сонсогдоно. Жон шивнэн

- Гаж хүн ямар байдаг гээч? гэснээ чихийг минь долоочихов. Хамаг бие арзагнан биеэр цахилгаан гүйчихэв үү л гэлтэй татгасхийхэд Жон инээн

- Сэрлийн цэгийг чинь олчих шиг боллоо гэх нь тэр. Би бушуун Жоныг цааш нь түлхээд

- Заваан юм бэ хамаг бие сонин болчихлоо гэхэд тэр тас тас инээснээ

- Ингэхэд намайг шалдалж бас манай туслахын арьсанд хүрсэний чинь шийтгэл юу байвал болох бол? гэхэд нь би Жонруу хөмсөгөө зангидан гайхан харж 

- Юу яриад байгаа юм чиний алчуурыг ямар албаар авсан юм уу? Бас туслахын арьсанд хүрсэн гэж би зүгээр л шархыг нь цэвэрлэсэн! Арьсанд нь хүрэхгүйгээр яаж цэвэрлэх юм? Тэнэг юм уу? 

- Хэн чамайг өөр залууд санаа зовж анхаарал тавь гэсэн юм? Хэрэвээ чамайг уйлж гуйгаагүй бол би түүнийг алах байсан юм

- Чи албаар тэгсэн биздээ?

- Юуг?

- Албаар өөрийгөө уучлуулах гээд тэр хүнийг нүдний өмнө зодож намайг айлгасан биздээ? гэхэд тэр нөгөө л хувиралгүй царайгаа гарган

- Тэгсэнл дээ. Чи daddy-гаа зүгээр уучилчихсан байсан бол тийм зүйл болохгүй байх байсан юм

- Хмм... тэгвэл өчигдөр шөнө согтуу үеийнх шигээ уйлаад уучлалт гуйсан бол би чамайг уучлах байсан юм гээд инээтэл тэр надруу гайхаж харснаа

- Айн? Би хэзээ ч согтдоггүй

- Тэгсэн байхдаа! Тэгээд яагаад өглөө манай гэрт сэрсэнээ гайхаад байсан юм?

- Кхмм... би согтсон ч тийм ичгүүртэй зүйл хийх хүн биш

- Хнн... Эмэгтэйчүүд миний өвөрлүү уралдацгаагаад ордог гээд уйлагнан хоолойгоо бүдүүн болгоод өчигдөрийн Жоныг дуурайн хэлэв. Тэр санасан бололтой нүүр нь байдгаараа улайчихав. Одоо ч нүүрээ хийх газаргүй болж байгаадаа хха. Би үргэлжлүүлэн

- Намайг битгий орхиооч~ гээд дахиад дуурайлаа. Тэр үнэхээр инээдтэй хачин царай гаргаж байсан болохоор түүнээр дахиад тоглоод л баймаар санагдав. Жон

- Б.би согтуу байсан гэхэд нь би инээдээ барьж чадахгүй инээж байгаад өдсөн өнгөөр

- Өө тийм үү? Манай согтдоггүй баатар хаачаа вэ? Гэхдээ хэрвээ чи дахиад уувал манайд ирж байгаарай би уйлсан царайг чинь өдөр болгон харж инээсэн ч чадна. Чи уйлхаараа яг ийм... гэтэл тэр намайг хүчтэй татаад өвөр дээрээ суулгачихлаа. Тэгээд жуумалзан

- Хангалттай гэж бодохгүй байна уу? Babygirl? гэснээ уруулыг маань озон авав. Би салах гэж хичээсэн ч тэр улам хүчтэй үнсэж байлаа. Эцэст нь би зөрүүлэн үнсэлцэж эхлэв. Нилээд хэдэн минут үнсэлцсэний эцэст тэр уруулаа салгаад намайг сонжсон байртай харснаа

- Би найз охиноо олон удаа үнсэж байсан ч тэр яагаад одоо болтол сайжраагүй юм бол? гэснээ хүзүүн дээр минь үнсээд шимж эхлэв. Тэгж байтал машин зогсож бид ирэх газраа ирлээ. Би Жоны өвөр дээрээс босон гадаахыг харвал бид онгоцны буудал дээр ирсэн байлаа.

Манайхан цагаан сар болоод ажил овоорч байгаа болхоор ойрын хэд хоногтоо орохгүй шүү. Сайхан баярлаарай ❤❤❤

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now