¤57¤

9.5K 647 32
                                    

- Ойрд ажил гэж явсаар байгаад зав гаргаж чадахгүй байгаад уучлаарай гэж Жон хэлэв. Би Жоны өвөр дээр цээжийг нь налаад сууж байлаа. Би

- Үгүй дээ. Би л тэнэг юм. Хичнээн санаж байсан ч Жэйкийн дахин хагалгаа гээд дээрээс нь зөндөө их ажилтай байхад чинь садаа болоод гэхэд Жон миний мөрийг үнсээд

- Энэ их ажил удахгүй цэгцрэх болохоор жоохон л хүлээчих гэв.

Би халуун шоколад харин Жон кофэ уун тэврэлдээд хэвтэж байна. Яг одоо цаг хугацааг ингээд зогсоохын тулд би юу ч хийхэд бэлэн байна. Би ер нь хэзээнээс Жонд ингэж их гүн дуралсан юм бол? Тэрний үнэр, байгаа байдал, харц гээд бүх зүйл нь намайг өөртөө уусган би түүнд дахин дахин дурлаж байх шиг л санагдана. Жон хөнгөн инээгээд

- Би царайлаг гэдгээ мэдэх ч ингэж их ширтээд байвал нүүр минь цоорох нь байна гэхэд л би түүнрүү бодол болоод ширтчихсэн байгаагаа ухаараад ичсэндээ хоолойгоо засаад өөр тийш харав.

- Б.би өөрийнхөө зүйлрүү ширтэхэд болохгүй юм юу байна? гэхэд би дотроо өөрийгөө шоолж байв. Юу гээд хэлчих нь энэ вэ? Би бүр цайрчээ. Жон чанга инээгээд

- Болохгүй юм байхгүй ээ. Би одоо энэ бяцхан хадагтайн өмч шүү дээ гээд хамарнаас чимхээд авав.

Бид оройжин буйдан дээр тэврэлдэн сууж олон зүйлсийн талаар ярилцав. Ихэнхдээ би л ярьж байсан болохоор дээрээс хойш асуухыг хүссэн асуултаа тавилаа. Би

- Дүү чинь яаж өнгөрснийг асууж болох уу? гэхэд Жоны нүдэнд гуниг хурж хэсэг дуугүй сууж байснаа ярьж эхлэв.

- Аав ээж хоёр минь америкд нүүж ирээд удаагүй байхдаа намайг төрүүлсэн юм. Би багаасаа л дүүтэйгээ дотно өссөн. Аав маань үргэлж ажлаар өөр хотуудруу явж, ээж маань ч ажил хийдэг байсан болохоор дүү бид хоёр л үргэлж хамтдаа байдаг байлаа.


Зохиолчийн талаас- Flashback

Жон багаасаа л их ухаантай хүүхэд байлаа. Хүмүүс түүнийг жоохон хүүхэд мөртлөө гүн хурц харцыг нь гайхаж хараад л нь ухаантай хүүхэд хэмээн тодотгодог байсан юм, тийм ээ тэр гоц ухаантан байсан. Нэгдүгээр ангид байхдаа л бага ангийн бүх хичээлийг гүйцээсэн нь хотын захиргаа, бага сургуулиудын удирдлагууд гээд олон хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.

Нэгэн өдөр Жон болон түүний дүү болох Жэйн хоёр сургуулиасаа гэртээ иртэл гэр нь орвонгоороо эргэчихсэн байв. Унтлагын өрөөнөөс ээжийнх нь орилох дуу сонстоход Жон ухасхийн ээжийнхээ өрөөрүү орвол дөрвөн том биетэй шивээс болсон залуус ээжийг нь зодож байлаа. Жон байрандаа таг гацан хэсэг зогсоход дүү нь араас нь ирээд ээжийгээ хараад уйлан орилж эхлэв. Хүүхдүүдээ харсан ээж нь Жоныг дүүгээ аваад зугт хэмээн орилж байхад Жон тэнэг шийдвэр гаргаж дүүгээ цааш түлхээд

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now