<3>

4K 288 13
                                    


        - Ю-Юу? Юу гэсэн бэ? хэмээн үнэнхүү гайхширсан аястай дуугарангаа нүдээ байдгаар нь бүлтийлгэх Жин надаас харцаа салгасан даруйдаа хүндээр санаа алдах бөгөөд өөдөөс нь нүд цавчилгүй ширтэнгээ сандарсандаа чичигнэх шахан буй надад ахин үг дуугарах чадал эс үлдсэн мэт санагдана.

           - О-Одооноос.. миний аав биш.. найз залуу болчих.

  Гэсэн ч хамаг тэнхээгээ шавхан байж ийн гацаж түгдэрсээр арайхийн дуугарчихаад хэт ичсэндээ халуу шатан буй биеэ түүнээс нуух гэсэндээ хэсэгхэн займчилж цонх тийш харан суух үест үүрдийн мэт дагуул минь болдог байсан айдас гээч хүртэл ор мөргүй алга болчих шиг.. 

          - Аав. Би чиний аав. Өөр яриа байхгүй.

  Эцэс сүүлд нь над руу нуруугаа харуулан суусаар буй Жины хатуухан үгсийг дуулаад чухам юу мэдрэх аль эсвэл юу бодох ёстойгоо ч  үл ойлгох би ямартай ч шуудхан буугаад өгчихийг хүсээгүй тул өөрийгөө зоригжуулан байж түүний зүг эгцлээд ахин ам нээсэн юм.

           - Хүсэхгүй байна. Цаашдаа таныг аав шиг минь байгаасай гэж.. Зүгээр л тэр бүгдийг мартаад одооноос-

           - Ийм зүйл ярих хэрэггүй. Би чиний хувьд аав гэдгээс, чи миний хувьд охин минь гэдгээс өөр хэн ч биш болохоор наадхаа мартаж үз. Сонсоогүй гээд бодчихъё.

  Харамсалтай нь хэдхэн секундын дотор Жин уг шулуухан үгс болоод ширүүхэн харцаараа бүхий л сэтгэл хөдлөлийг минь унтрааж орхисон агаад би ч түүний хариугүй дүрэлзэх шахаж буй уг байдлаас эмээсэндээ ч тэр үү алсыг харагчийг орхих хүртлээ авиа ч гаргалгүй шал ширтэж суусан юм.

  Уйлах уу аль эсвэл инээх үү..

  Үнэндээ би юу ч ойлгосонгүй..

  Түүний яагаад ингэж хэлснийг, юунд ингэж уурлаад байгааг.. аль эсвэл ядаж л өөрийнхөө юу мэдэрч буйг..

  Чин үнэндээ яг одоо би юу ч мэдрэхгүй байна..

  Хамаг л сэтгэл хөдлөл, оюун бодол минь түүний нөлөөгөөр бүхэлдээ царцаж орхисон мэт.. 

  Хөл хөдөлгөөн харьцангуй ихэссэн паркын тоглоомууд дундуур явахдаа, хашаанаас нь гарахдаа, машины арын суудалд суугаад гэртээ харих замдаа ч тэр би Жинтэй ганц ч үг ган хийгээгүй агаад яагаад ч юм харц солилцох нь хүртэл эвгүй мэт санагдах тул өөдөөс нь эгцлэж ч зүрхлээгүй юм.

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now