<9>

3.2K 235 4
                                    




  Доод давхарт шил шаазан тачигнах чимээнээр сэрэхдээ би  өргөн орон дээрээ дулаан хөнжилд хучаастай тухтай гэгч нь унтаж байлаа.. ганцаараа.

  Өндийн босмогцоо өчигдөр ирснээсээ хойш сольж амжаагүй, тэгэх ч завдал олдоогүй дүрэмт хувцсаа сая нэг юм сольчихоод уйлснаас болж багахан хавдсан нүдээ хөнгөхөн нухалсаар доош буун нүүрээ угаачихаад галын өрөөг зүглэв.

  Өнөө л нэг дотно  мэт санагдах халуун хоолны үнэр ханхлах тийш явж очвол Жин дөнгөж л хоол хийж эхлэх гэж буй бололтой ханын шүүгээнээс сав суулгаа гаргаж буй харагдах аж.

Зөөлнөөр хоолойгоо засаад түүнийг сайтар сонсоосой гэсэндээ аав хэмээн чангахан дуугарваас тэр хальтхан цочих шиг болж мөрөө хавчсанаа аажмаар эргэж харлаа.

      - Цочих гэж.. Унтаж байхгүй дээ, би хоол хийчихээд дуудна шд. Өлсөө юу? Түр хүлээж бай, одоохон.

    Дорхноо л гэрэл цацарсан инээмсэглэлээ урууландаа тодруулаад ийн учирлах тэрээр цааш харан хийж буй ажлаа яаран үргэлжлүүлж ногоогоо угааж эхлэв.

       - Би өлсөөгүй болохоор яарах хэрэггүй ээ, бас би цуг хийлцье гэсээр дэргэд нь очиж зогсоход Жин намайг цаашаа бай хэмээн тохойгоороо хөнгөхөн дохих зуураа ам нээнэ.

       - Би хийчихнэ ээ, чи явж хичээлээ хий.

       - Таныг ингээд байхаар би яаж юм хийж сурах юм бэ? Ядаж хоол хийж сурмаар байна шд, заагаад өг.

       - Чаддаг хүн нь байхад сураад яах юм бэ?

       - Би ямар тантай насаараа хамт амьдрах биш.. Одоо сурахгүй бол болохгүй шүү дээ.

       - Тийм дээ, алив нааш ир заагаад өгье.

  Хальтхан санаа алдсанаа Жин  ч ингэж хэлчихээд цааш ганц алхам хийснээр надад зогсох зай гаргаж өгөх бөгөөд дэргэд нь зэрэгцэн очвоос  хутгаа болгоомжтой гэгч нь гарт минь атгуулаад өмнөх ганбанзан дээр цэвэрлэсэн ногоонуудаа байршуулав.

 Барьцаа олж ядан гараа салгануулж яах учраа олж ядан байтал түүний өргөн цээж нуруунд минь наалдах мэдрэгдлээ..

  Цочих ч шиг болж толгойгоо хагас эргүүлэн эргэж харвал Жин зөөлнөөр инээмсэглэсээр гараа минийх дээр давхарлан тавьж атгах нь тэр..

MA DAD || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora