<35>

3.5K 255 8
                                    



      - Би чамд бүхнээс илүү хайртай.

   Намайг дулаахан энгэртээ наан чангаар тэврээ түүний амнаас унах сэтгэлийн үгс тун таатай мэдрэмж төрүүлнэ..

   Одоо л нэг юм дотор уужрах шиг боллоо.. 

       - Та бол миний хувьд хамгаас үнэтэй хүн.

       - Одооноос аав биш убба чинь болох болохоор намайг тэгж дуудаарай, аав гэдэг үгийг мартацгаая. Миний эцгийн үүрэг дууссан бололтой.

  Тийм шүү.. Энэ арван жилийн хугацаанд.. та үүргээ хангалттай сайн биелүүлсэн.. Одоо харин өөр нэг хүсэлтийг минь биелүүлэх цаг..

        - Тиймээ, тийм бололтой. Анх танилцаж байгаа хүмүүс шиг л байцгаая, үл таних убба минь.

        - Шинээр эхлэе гэжүү?

       - Тиймээ, нэгэнт л харилцаагаа өөрчилж байгаагаас хойш шинэхэн танилууд шиг л байя

  Удаанаас удаан тэврэлтийн дараагаар Жин надаас биеэ салган хоёр мөрөн дээр гараа тавиад гэрэлтсэн инээмсэглэлээ цацруулсаар өөдөөс минь харлаа.

      - Тэгвэл үл таних охин минь хичээлдээ явчихаад ир, би өдөр очиж авна. Тэгээд шинээр танилцах болзоонд явцгаая.

      - Ойлголоо.

       - За тэгвэл яв даа, баяртай гээд Жиныг хошуугаа цорвойлгон нүүр лүү минь ахин ойртоход би долоовор хуруугаа уруулан дээр нь тавин үйлдэлд нь хориг хийв.

        - Би танихгүй залуудаа үнсүүлээд байдаг хүн биш шүү, танилцсаны дараа болцгооё.

        - Яаж тэр болтол хүлээх юм? Цаг хугацааг гүйлгэх хэрэгтэй юмуу?

        - Өөрөө хичээлдээ яв гэчихээд, чаддаг юм бол тэг лдээ?

        - За, яв даа. Би ч бас ажилдаа явахгүй бол болохгүй нь, гэхдээ эхлээд шинэхэн эрч хүчээ авчихмаар байдаг? 

  Түүнийг нэг л гоморхонгуй гэмээр төрх гаргахад би үнэхээр өхөөрдөхгүй байж чадсангүй.

  Яагаад? Яагаад та ийм өхөөрдөм бас дур булаам юм бэ?

  Энэ байдал чинь л намайг галзууруулж байна..

        - Анхны үнсэлтийг минь авсан үл таних залуу гуай.. ганцхан л удаа шүү хэмээн түүнийг өхөөрдөх мэт өнгөөр хэлээд нүдээ анихад тэр хоёр хацраас минь атгаад ахин гайхамшигт үнсэлт өглөө.. 

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now