<64>

2K 165 7
                                    




       - Заза, би явж усанд орлоо. Хувцсаа сольж байгаарай, гадагшаа гарна шүү.

  Ашгүй тэр өнөө даажигналаа азнан ийн хэлчихээд инээд алдсаар дэргэдүүр зөрөн хаалгаар гарч, цаашлаад шатаар уруудах чимээ нь дуулдана.

Зүрх дэлсээд яг үхэх шахлаа шүү.. 

Одоо л нэг юм бүтэн амьсгалж байх шиг.. 

Жин, та одоо ч гэсэн миний зүрх сэтгэлээр тоглож чадаж байна.. 

Тэгвэл одоо би таныг уурлуулаад өгье лдөө..

  Гэнэтхэн сайхан гэж нэрлэж болмоор санаа төрмөгц би урууландаа инээмсэглэл тодрууллаа..

 Хагас цаг орчмын дараа Жин уснаас гарч ирмэгцээ өрөө лүүгээ явж орох ба,

        - Хурдлаарай. Одоо гадагшаа гарна шүү хэмээн хашгиран хэлснийхээ хойноос өөрөө ч хувцсаа сольж буй бололтой чимээ аядав.

  Би ч хэдий нь бэлэн болсон тул түүний өрөөний үүдэнд зогсон гарч ирэхийг нь хүлээнэ.

        - Чи сая миний тайлсан цамцыг харсан уу?

  Тун удалгүй Жин ийн асуусаар өрөөнийхөө хаалгыг онгойлгон гарч ирэх ба намайг хармагцаа хөмсгөө өргөхийн зэрэгцээ мушилзана

Би саяхан өөрийнх нь тайлж орхисон.. Өөрөө ч гэж надаар тайлуулсан сорочкон цэнхэр цамцыг өмсчихсөн байгаа болохоор тэр.

        - Ийм байдалтай явах гэж байгаа юмуу?

        - Таалагдахгүй байна уу?

  Жин чимээгүйхэн биеийг минь дээрээс доош гүйлгэн харснаа  огцмоор томхон алхам хийж өмнө тулж ирээд нуруугаар гараа оруулан тэвэрч цээж рүүгээ түлхлээ.

  Эрүүгээ дээш өргөн түүнтэй шийдэмгийгээр харц тулгарахад тэр ,

       - Намайг өдөөд байгаа бололтой? хэмээн шивнээд нүдээ анив.

       - Та л эхэлсэн.

      - Жоохон охин минь хэтэрхий хурдан том болчихсон юм шиг..

      - Та л ингэж өсгөсөн бишүү?

  Жиныг буулгасан зовхио удаанаар дээш өргөж гүн хар нүднийхээ тусгалыг царайн дээр минь ахин тогтоох зуур сул гар нь энгэр лүү минь тэмүүлж зүрхний хэмнэл түргэсэхэд нүд маань аяндаа л анигдчихлаа.

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now