<28>

2.6K 225 7
                                    



     - Тэхёнаа.. Ямар ч байсан явцгаая хэмээхдээ би түүнээс харцаа салган гараа эвтэйхнээр татаж аваад суудлаа хойшлуулан бослоо.

      - Хаашаа?

      - Зугаална гэсэн биздээ?

      - Юу? Нээрэнгээсээ юу?

 Тэхён их л хөөрөнгүй байдалтай асуусаар огло харайн босох ба би асуултыг нь батлах гэсэн шиг толгой дохиод инээмсэглэх аядав.

      - За, тэгвэл хурдан юмаа бэлдье....


***


     - Чи одоо надад юу болсоноо хэлэхгүй юмуу?

  Туулай шиг дэгдэчсээр өмнө минь зогсоод намайг ятгах гэсэн шиг уруулаа цорвойлгон эгдүүтэй төрх гаргах Тэхёны уг асуултаас зайлсхийх гэсэндээ би,  

      - Миний найз залуу ч эгдүүтэй юмаа гээд инээсээр хацраас нь чимхэв.

 Хормын төдийд л Тэхёны цайлган төрх замхарч орхиод өнөөх л хачирхалтай ширүүн царай  тодорч нүүрэнд нь хүрээстэй гарын маань бугуйнаас атгачихлаа.

      - Чи байнга ингээд надаас зайлсхийгээд байж чадахгүй, ахиж зугтахыг хичээх хэрэггүй. Үнэнээ л хэл, юу ч байсан би ойлгох болно.

Ямар сайхан зүйл хэлэх гэж байгаа бишдээ.. 

Гэхдээ л өөр аргагүй нь бололтой.

 Зөөлнөөр түүний нэрийг дуудаад  ичсэндээ ч тэр үү толгой гудайлган доош харахад тэр,

       - Сонсож байна, санаа зоволгүй хэл. Би ч юу ч байсан зөвөөр хүлээж авна гээд гараас минь салаавчлан атгаж аажмаар доошлуулан цээжин тус газраа байршууллаа..

       - Жин.. согтуу ирээд.. Тэр ахиад намайг.. 

Ийн шивэгнэх төдийд хоолой эрхгүй зангирч, нүдийг минь шингэхэн зүйл бүрхэнэ..

       - Ахиад..  яасан гэж? Чамд ямар нэг муу зүйл хийх гэж байсан уу?

   Тэхёны хоолой ч мөн чичирхийлж буй мэт аястай сонстох бөгөөд би хариуд нь зүгээр л үл мэдэг толгой дохьлоо..

 Нулимсаа залгилахыг хичээх үесдээ толгой өргөн түүн рүү харах би арай ядан мишээж,

       - Одоо зүгээр дээ, явах уу? хэмээмэгцээ гараас нь чангаар атгав.

  Тэхён хэсэгхэн царайны хувирал гаргалгүй нүд рүү минь ширтэж байснаа гараа надаас шууд л татан аваад,

MA DAD || JIN [END]Dove le storie prendono vita. Scoprilo ora