<29>

2.4K 209 6
                                    



  Энэ удаад яагаад ч юм түүний гаргасан санаачлага тийм ч буруу юм шиг санагдаагүй тул би хоосон санаа алдалт гаргаад замаас нь холдон зай тавьж өглөө.

        - Чамд баярлалаа, битгий саад болоорой.

 Тэхён шийдэмгий гэгч нь царай гаргасан чигтээ ийн хэлээд дэргэдүүр  зөрөн гадагш гарахдаа хаалга ч хааж амжив.

 Хэсэг тээнэгэлзсэнийхээ эцэст үүдний өрөөний цонхон дээр очин гадаахыг ажвал Жин машинаасаа гарч ирж, Тэхён ч түүний өмнө очиж буй дүр зураг гэрэлтүүлгийн гэгээ туссан хэсэгт бүрсхэн үзэгдэнэ.

        - Та нарын хооронд нэг л үйл ойлголцол байгаад байх шиг санагдах юм? гэх үгсээрээ санаашралдаа автаад буй намайг цочоосон хүн бол мэдээж Сэхи эгч.

       - Нэг тийм ээдрээтэй зүйл байгаа гэж намуухан дуугаар өгүүлээд цонх тийш нуруугаа харуулан зогсоод толгой гэдийлгэн нүдээ аньтал хөлийн аяархан чимээ ойртон сонстох нь түүнийг дэргэд ирснийг илтгэнэ.

        - Магадгүй хайрын гурвалжин байх, тийм үү?

 Түүний үгэнд гайхширч орхих би огцмоор нүдээ нээн түүний ёжтой инээмсэглэл тодруулсан царайн дээр харцаа тусгалаа.

      - Та юу яриад?

      - Битгий тэгж их гайх аа, би тийм ч мэдрэмжгүй хүн биш  шүү. Магадгүй чамаас ч ихийг мэдэх байх хэмээн тэр тайвнаар хэлээд хажуухан талд минь цонхы тавцанд ар нуруугаа тулган, гараа эвхэж зогсов.

    - Таныхаар юу болоод байх шиг байна?

  Амьсгаа даран ярианд нь анхаарлаа төвлөрүүлээд байтал Сэхи эгч уруулаа тамшаалснаа дөлгөөхөн харцаа эгц урагш тусгасан хэвээр хариулт өглөө.

      - Магадгүй манай Тэхён Сокжин та хоёрын дундуур орсон байх, Тэхён маань аль эртнээс л чамайг харж явдаг байсан юм шүүдээ. Чи мэдэх л байлгүй, эсвэл Тэхён хэлсэн л байж таараа. Хүүд маань тийм ч их талгүй гэдгийг чинь би гадарласан, бас сэтгэлдээ багтаахыг хичээж байгааг чинь. Харин Жины тухайд бол.. гэх хамгийн сонирхолтой хэсэг дээр нь бүр ч чих тавьж байтал тэр яриагаа азнан над руу ихэд хачирхалтайгаар мишээв.

       - Жины тухайд юу гэж?

       - Чи өөрөө олж мэд.

  Сониучирхлын маань хариуд ийн хэнэг ч үгүй хэлэх түүнээс нэмэлт хариу нэхээд нэмэргүй бололтой..

      - Би юу хийхээ мэдэхгүй байна, бас хэнээс.. юу хүсээд байгаагаа ч.

  Араасаа тасралтгүй санаа алдалт дагуулах үгс минь хариултгүй асуулт буй нь сэтгэл эмзэглүүлмээр.. 

       - Зүрх сэтгэлээ сонсож шийд гэдэг хамгийн үнэн үг юм шүү. Хэнд нь хайртай, бас юу хүсэж байгаа талаараа өөрөөсөө асуу. Надад өөр хэлэх зүйл алга даа.

       - Таньд ийм зүйл хэлэх эвгүй ч.. хэрвээ би Жинд хайртай хэвээрээ бол яах вэ?

       - Хүүг минь хаях талаараа яриад байна уу?

       - Яг ч тийм бишээ..

  Хэдий би шуудхан хариулсан үнэндээ яг л энэ асуудлын талаар яригдаж байна.. 

       - Гэхдээ нэг тиймэрхүү л.

        - Чиний л мэдэх хэрэг, бас зохицуулах асуудал. Шийдвэрээс чинь л бүх зүйл шалтгаална.

  ..Энэ эгчийн амнаасаа унагасан үг бүр намайг гүн бодролд автуулж чадаж байна. Энэ тал дээр би шийдвэр гаргахыг хүсэшгүй нь... Хэн нэгнийг эсвэл өөрийгөө шархлах болов уу гэдэг тал дээр сэтгэлээ зовоох хэцүү юм..

      - За, явах цаг чинь болсон бололтой хэмээн Сэхи эгчийг хэлмэгц алгуурхнаар цонх тийш эргэвээс гадаа буй  хоёрын уулзалт дуусав бололтой, Тэхён хаалганы зүг алхаж харин Жин байрандаа зогссон хэвээр үлдэж буй нь үзэгдэнэ.

       - Би одоо түүнтэй цуг явах хэрэгтэй юу?

       - Тиймээ, тэр ч бас чамд хангалттай санаа зовсон. Бага ч болов сэтгэлийг нь амраа.

 Түүний зөвлөгөөг тэр даруйдаа хүлээн авсан  би ер тээнэгэлзэлгүйгээр үүдний зүг алхлаа.

 Тэхён ч өөдөөс орж ирмэгцээ үг дугаралгүй дэргэдүүр минь зөрөх бөгөөд надад ч түүнийг шалгаах хүсэл төрсөнгүй.

 Баяртай хэмээн хэлчихээд хаалгаар гарах үестээ би Сэхи эгчийн захиасыг сонсож амжсан юм..

          - Хэлснийг минь сайн бодоорой, бүх шийдвэр чиний гарт..

   Гадагш гаран удаанаар алхалсаар Жины өмнө ирэхэд тэр намайг тэврэх гэж буй мэт зангаснаа дэмий зүйл хийснээ ухаарах мэт гараа доош буулган цэх зогсов.

 Харин оронд нь би алхаагаа хурдлуулан очиж түүнийг чангаар тэвэрлээ...

Хэдий  урт хугацаанд хол байгаагүй ч түүнийг үнэхэээр их санасан байна..

        - Уучлаарай.. Энэнээс өөр хэлэх үг алга байна.

 Бүрэн дүүрэн харууслыг илтгэх түүний хоолой.. 

Энэ хоолойг ч бас үгүйлж..

        - Зүгээр л.. явцгаая хэмээн би сэтгэлийн хөөрлөө дарахыг хичээх явцдаа түргэхэн хэлээд түүнээс салан машины хаалга татаж, жолооны дэргэдэх суудалд суулаа.

 Жолоогоо барин хөдлөх үестээ Жин ахин үг дугарсангүй, надад ч мөн адил яриа өдөх сэдэл байгаагүй учир цонх тийш харцаа тусгаад байлаа..

..Бодох болно оо, тэр хүний зөвлөгөөг..


MA DAD || JIN [END]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang