<27>

2.8K 204 7
                                    


  Ширээ тойрон сууцгааж хооллох явцдаа бие биетэйгээ хоромхон зуурын харц солилцсоор хааяа нэг төмөр болон шаазан эдлэлүүдийн хоорондоо шүргэлцэх чимээнээс өөр дуу үл сонстох нам орчныг эвдэн Тэхёны ээж,

     - За, тэгээд? хэмээн ихэд сониучирхангаар асуух бөгөөд бид нэгэн зэрэг түүнд анхаарлаа хандуулав.

      - Юундаа гайхаад байгаа юм? Ямар нэг зүйл хэлэхгүй юмуу?

 Сэхи эгч үл мэдэг мишээсээр ийн эелдгээр хүсэхдээ халбагаа ширээн дээр тавин гараа элгэндээ тэврээд нуруугаа хойшлуулан сандлынхаа түшлэгийг налуулах агаад шанаагаа тулаад бидний зүг ээлжлэн ширтэх аж.

     - Юу ярина гэж? хэмээн дэргэд сууж буй Тэхён  надаас түрүүлэн ам нээх бөгөөд царайнд нь минийхтэй ижил гайхширын шинж илрээд буйг би мөдхөн анзаарч амжив.

     - Яахав дээ? Яаж үерхэж эхэлсэнээ, анхны болзоон дээрээ юу хийснээ, хаана анх үнсэлцсэнээ ч юмуу? Эсвэл ирээдүйд хэдэн хүүхэдтэй болж яаж амьдрахаа?

  Тэдний хачин ярианд нэг их ач холбогдол өгөхгүйг хичээн үргэлжлүүлэн хооллож байсан би эдгээр үгсийг сонсоод зажилж байсан хоолондоо шууд л хахаж орхилоо.

     - Зүгээр үү? Энийг уучих гэсээр Тэхён урд буй аягатай усыг над руу дөхүүлж өгөхийнхөө зэрэгцээ зэрэгцээ амны алчуур сарвайхаа ч мартсангүй..

      - Санаа зоволгүй ярь аа, би энэ тал дээр их туршлагатай хүн шүү. Бас хэзээ ч нууц задруулна гэж байхгүй... 

  Сэхи эгчийн инээмсэглэл эелдэг гэмгүй юм шиг хэрнээ цаанаа л нэг сэжигтэй.. 

  Бас тэр дэндүү илэн далангүй юм..

      - Сэхи эгчээ, энэ тухай ярихад- 

Сая л нэг үг дуугарах гэтэл тэр яриаг минь тасаллаа.

      - Эгч бишээ, ээж гэж дууд. Хадам ээж ч биш, ээж гэж дуудаж бай. За юу?

     - За.. Ойлголоо.. Ээж, уучлаарай. Гэхдээ бид үерхээд удаагүй, бас тийм ч их дотносоогүй байгаа болохоор одоохондоо тийм зүйл яриад дэмий байх гэж бодож байна.

 Түүн рүү эгцэлж эс дөнгөх тул үл ялиг толгой бөхийлгөн бодож байсан бүхнээ шулуухан хэлчихээд тэднийг ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдэгт сонирхол татагдах би харцаа өргөлөө.

     - Мэдээж, ойлголгүй яахав. Сайн ойлгож байна, мэдээж та нарт хугацаа хэрэгтэй. Залуу хүмүүс байна даа, аажмаар л дотносно шүүдээ. Найз нөхдийн харилцаа шууд хайр дурлал болж хувирна гэдэг бас л асуудалтай хэрэг.

MA DAD || JIN [END]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz