<12>

3K 256 10
                                    




  Хаалгаар гарахынхаа өмнөхөн Тэхёны өнгөрсөн шөнө гуйсан зүйлийн талаар санамагцаа би алхаагаа азнан эргэж хараад галын өрөөний үүдээр явж ороо Жинээс өнөөдөр хичээлийн дараа ирж болох эсэхийг асуулаа.

      - Болно лдоо, гэхдээ ямар нэг зүйл болоо юу?

      - Зүгээр л.. Ойрд намайг сургуулиас авсангүй шүүдээ, бас гадуур гарсан ч яахав.

      - Ойлголоо, болж байна. Одоо яв даа, хоцрох нь.

Өөдөөс минь харц хаялах ч завдалгүйгээр ширээн дээрх эд зүйлсийг цэгцлэх зуураа ийн асуултад минь хариулах Жин эцэст нь нэг юм өндийн зогсоод өөдөөс минь даллан инээмсэглэсээр салах ёс гүйцэтгэсэн бөгөөд би ч хариу мишээсээр санаа амар хаалгаар гарав.

  Гэсэн ч урин дулаан хавар цагт хааяа нэг тохиох үүлэрхэг тэнгэртэй бараан өдөр яагаад ч юм сэтгэлийг минь нэг л тавгүйрхүүлчих шиг санагдахын дээр Тэхён ахиад л над дээр ирээгүй нь байдлыг бүр л дордуулчих шиг.

 Тийн хань татах ганц хүн болох Намжүүний хамт цааш алхлангаа Тэхёнд ямар нэг зүйл тохиолдоод, аль эсвэл ахиад л зан ааш нь нэг л биш болчихсон юм байх даа гэх нууцхан зовнилоо дотроо хадгалахыг хичээнэ.

  Ер нь Намжүүнд тэр явдлын талаар хэлэх хэрэгтэй болов уу?

 Тэхён бид хоёрын хооронд болсон зүйлийн талаар.. 

  Түүн рүү залгах ч юмуу зурвас илгээх гэх мэт байдлаар шалгаахгүй байхаар шийдсэн хэдий ч санаа зовних мэдрэмжээ дарж эс дийлэх миний энэ байдлыг эвдсэн зүйл бол хичээл тарсан даруйд ангиас гарахаар бэлтгэх явцад Тэхёнаас ирсэн гараад ирээч гэх зурвас.

  Юунд ч юм баярлан хөөрөхийн зэрэгцээ Жиныг ч бас ирж байгаа байх гэж санасаар түүний хэлснээр цүнхээ мөрөндөө тохчихоод бушуухан ангиас гарах явцад яг л энэ үед эр өрнөдөг сурагчдын бужигнаантай таарчихлаа.

  Тийн арайхийн зөрөлдөн өнгөрөхийн зэрэгцээ дайрчих шахам хажуугаар гүйн гарах хүүхдүүдийн даван сургуулиас гараад хайж буй нэгнээ харцаараа эрэн ийш тийш алхалж байтал ашгүй нэг юм дараагийн ээлж эхэлснийг илтгэх хонх дуугарахтай зэрэгцэн сурагчдын хөдөлгөөн татарсан байв.

     -  Бүгдээрээ сонсоцгооно уу? Ким Тэкү, эргээд хараач .

  Тэхёнтой холбогдохыг хичээн утсаа оролдож байтал ардхан талд ийн чанга дуу сонстсонд цочисхийн эргэж харвал хар хослол, улаан зангиагаар гангарч дэгжин гэгч нь хувцасласан нэгэн амныхаа урд чанга яригч барьсаар миний зүг алхаж буй үнэнхүү хачирхалтай дүр зураг үзэгдэнэ.

MA DAD || JIN [END]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin