<36>

2.5K 213 10
                                    


        - Чи надад ямархуу байгааг ер нь бодож үзсэн үү? Намайг хүссэнээрээ зовоох л чамд  сайхан байдаг байх. Байнга л Жин, Жин, Жин. Тэр хараал идсэн хөгийн амьтандаа одоо хүртэл хайртай гэжүү? Тэр чамайг зовоохоос өөр юу хийсэн юм? Ганц удаа ч болов намайг хүн гэж үзээч! Чамд чин сэтгэлээсээ хайртай тэнэг амьтны тухай бодоод үз! 

  Тэхёныг үргэлжлүүлэн хашгичих явцад би дэмий л түүн рүү гайхширлын харцаар ширтэнэ..

        - Ингэж хэлэх хэрэггүй, Тэхён. Чи хэтрүүлээд байна хэмээх дуунаар нь би намайг унахаас сэргийлж амжсан хүнийг Намжүүн болохыг шуудхан таньлаа.

        - Би чамайг өөрчлөгдөж байна гэж бодсон, худлаа ч гэсэн итгэхийг хичээж байсан. Тэрнийг гэх сэтгэл чинь эргэж, над дээр ирэх байх гэж итгэж байсан ч бүгд худлаа байж. Би үнэхээр тэнэг юм. Чамайг догдлуулж, өөртөө дурлуулж байна гэдэгтээ итгэж л байдаг.. Үнэхээр л эргээд тэрэн дээрээ оччих байсан юм бол яагаад намайг өөртөө улам дасгаж, түүнийхээ хэрээр зовоогоод байгаа юм бэ? Сэтгэл минь шархалж байна.. Зүрхэнд минь чамд мэдрэгдэж байгаагаас хэд дахин илүү шаналал  мэдрэгдэж байна..

  Сонортоо дуулгахад ч хэцүү уг үгсийг амнаасаа чөлөө зайгүй урсгахдаа Тэхёны хоолой чичирхийлэхийн зэрэгцээ харц нь гунигийн гэмээр өнгө аяс мэдрүүлнэ..

 Түүний хэлсэн бүгд үнэн байхад.. үгүйсгэх аль эсвэл өөр ямар нэгэн зүйл хэлж чадахгүй минь ойлгомжтой.. 

 Уучлалт гуйхад ч хүртэл зориг хүрэхгүй байх...

      - Тэхён, хатуу ч гэсэн энэ чиний сонголт. Ийм үр дүнд хүрэхийг би чамд анхааруулсан, чи ч бас мэдэж байсан. Одоо амиа л бодож, зовлонгоо тоочихын оронд бусдын оронд ч бас өөрийгөө тавьж үзээч. Тэдний харилцааг ийм байдалд хүргэсэн нь хэн билээ? Өөрийгөө л бодохоо больж үз, юм бүхэн чиний хүссэнээр болохгүй хэмээн ширүүн  мэт хэрнээ аргадангуй дуугаар Тэхёнд хандан өгүүлэх зуураа Намжүүн дэргэд минь зэрэгцэн зогссон байв.

      - Чи ч намайг ойлгохгүй, надад үнэхээр хэцүү байна!

   Тэхён хөмхий зуун, хоёр гараа чанга гэгч нь зангидсан байх агаад хэт догширсон мэт сэтгэгдэл төрүүлэх хачирхалтай харцаараа түүний нүд рүү эгцлэх нь аймшигтай санагдана..

      - Өөр нэгэнд хэдий нь дурласан хүний сэтгэлийг бүрмөсөн буцааж эргүүлнэ гэдэг боломжгүй. Тийм их хайртай л юм бол чи буулт хийх ёстой байсан. Чиний буруу болохоор одоо бусдыг буруутгах хэрэггүй.

  Энэ удаад Тэхён тэсгэл алдав бололтой, огцом хөдлөн зангидсан нударгаа Намжүүний шанаан дээр буулгаж орхих нь тэр.

  Намжүүн түүний цохилтод үл ялиг толгойгоо эргүүлснээ дундуур нь ухасхийн орох гэж буй миний бодлыг таах мэт гараараа хэрэггүй хэмээн дохив.

      - Чи бид хоёр ижилхэн нөхцөл байдалд байгаа, гэхдээ чинийх илүү дор. Зөвлөгөөг минь бодож үзээд бодлоо өөрчилсөн бол бүх зүйл одоо ийм дээрээ тулахгүй байлаа. Чи алдсан, Тэхён. Буруу сонголт хийснээ хүлээн зөвшөөр.. Одоо буцах боломжгүй ч гэсэн..ядаж одоо ч гэсэн боль.

   Намжүүний дуу одоо хэр нь аргадангуй аястай хэвээр авч Тэхёны хилэн ер намжсангүй бололтой түүн рүү улам л дүрэлзэх мэт асна..

     - Би ч бас хайртай хүндээ хайрлуулж болохгүй гэжүү? Чи бид хоёр тэс өөр, би чам шиг сэтгэлтэй хүнийхээ төлөө тэмцэхээс хулчийдаг арчаагүй амьтан биш!

   Уг үгсийнх нь дараагаар Намжүүн зогтусах шиг болж,  хөмсгөө үл ялиг өргөн ярианд нь чих тавина..

      - Анхнаасаа чамайг байгаагүй бол энэ бүхэн өөр байх байсан. Чиний сэтгэлийг мэдээгүй бол би нөхөрлөлөө бодсондоо өдий хүртэл юу ч хийлгүй явахгүй байлаа. Чамд зай тавьж өгье гэж бодсон ч хийж чадах зүйлгүй хулчгар амьтан гэдгийг чинь би тэр үед л ойлгосон. Тэкүг Жинд хайртай болохоор үүрд сэтгэлээ нууж жаргалтай байхад нь тусална гэж хэлэх үед чинь.. 

   Хэдий Тэхён бүхий л мэдрэмжээ ил гарган үгсээрээ илэрхийлж байсан ч надад тэр бүгд нь бүр л ойлгомжгүй  санагдана.. Аль эсвэл ойлгохыг ч хүсэхгүй байна.. Бүх зүйл миний боддогоос өөр байдаг бололтой, юу ч ойлгоогүй явсан ухаангүй буруутан нь би..

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now