<13>

3.1K 242 4
                                    



   Дараагийн хэдэн хоромд юу бодож буйгаа аль эсвэл эргэн тойронд чухам ямар үйл явдал өрнөж буйг ч анзаарах сөхөлгүй байтал Тэхён биеэ надаас аажмаар хөндийрүүлэн ганц алхам ухарч зогссоноо хоёр гараас минь атган мөнөөх л гэрэл цацруулам сайхан инээмсэглэлээ өөдөөс гаргана.

      - Ингээд чи миний найз охин, тиймээ?

  Уг асуултынх нь хариуд би үг хэлж ч зүрхлэлгүй толгой дохих аядаад муухан мишээсээр сэмхэн гэгч нь эргэн тойрноороо харцаа гүйлгэсэн бөгөөд энэ нь мэдээж Жиныг эрснийх бололтой.

 Тэр энд ирсэн болов уу?.. Бас саяын үйл явдлыг харсан болов уу?

 Саяхан л ямар нэг чухал тэмцээний хөгжөөн дэмжигчдийн адилаар бужигналдан шуугилдаж байсан хүмүүсийн хөл хөдөлгөөн илт цөөрсөн тул ганц хүнийг олоод харчихад хялбар..

  Гэхдээ тэр энд алга бололтой..

  Харин нэг анзаарахнээ түрүүнээс биднийг багагүй хол зайнаас ажин зогсож байсан бололтой Намжүүнийг би олж харсан агаад тэрээр гайхширсан аястай бидний зүг цоо ширтэн байснаа түргэн гэгч нь алхан наашилсаар.

        - Сая юу болчихов? Та хоёр? хэмээн гацаж түгдрэх шахсаар асуунгаа асуулт эрсэн харцаа бидэн рүү ээлжлэн тусгах түүнд ямар хариулт өгөхөө эс мэдэн мэгдэж зогстол Тэхён яг л түүнийг сайн хараад аваг гэсэн шиг бидний хөтлөлцсөн гарыг байдгаар нь дээш өргөөд ам нээв.

        - Харсан зүйл чинь. Одооноос эхлээд бид үерхэж байна.

        - Юу болоод байгаа юм, Тэхён? 

 Ээлжит үгсээ цаг алдалгүй хэлэх үест нь Намжүүний хоолой өмнөхөөсөө хавь илүү ширүүн гэмээр мэдрэмж төрүүлэхүйц дуулдах бөгөөд царайнд нь ч багагүй бухимдлын шинж тэмдэг илэрсэн болохыг би анзаараад амжсан ч чухам гол учгийг нь ойлгож чадсангүй.

       - Чиний харж байгаачлан би түүнд үерхэх санал тавьж, тэр зөвшөөрлөө. Тийм л зүйл болсон бололтой.

 Яагаад гэдгийг нь хэлж мэдэхгүй ч Тэхён яг л түүнд гайхуулж буй аятай ихэд тохуурхангуйгаар ийн дуугарах бөгөөд мөн л юу бодож байгаа нь үл мэдэгдэх Намжүүн тэвчээр нь барагдсан мэт хөмсгөө байдгаар нь зангидан хөмхий зуусаар ахин юу ч хэлэлгүйгээр салхи мэт бидний дэргэдүүр зөрөх нь тэр.

 Тийн алхам тутумадаа газар дэвслээд байна уу гэлтэй шахам чанга чанга гишгэлсээр цаашлан одох Намжүүний хойноос  санаашран харж зогсохдоо би сая л нэг юм ам нээн одоо ч гараас атгаастай зогсох нэгнээс тэдний хооронд ямар нэг зүйл болсон эсэхийг асуув.

MA DAD || JIN [END]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang