<31>

2.6K 213 12
                                    



         - Жин..Та..

 Харсан зүйлдээ итгэж ядсаар нүдээ томруулан дуу алдтал Жин шалмаг гэгч нь хөдөлж цамцныхаа ханцуйгаар нүүрээ бүхэлд нь шудран ахин дахин арчина.

 Мэдээж би амьдралдаа анх удаа шахуу түүний энэ гунигтай төрхийг, бүр нулимсыг харж байна.. 

Ямар ч хэцүү зүйлтэй тулгарсан байлаа тэр хэзээ ч  дэргэд минь ийм байдал гаргаж байгаагүй болохоор..

         - Над руу битгий хар, хурдан гэртээ ор хэмээн зангирсан хоолойгоор хэлэх үгсийнх нь араас би үнэнхүү өөрт итгэлтэйгээр биеэ түүн рүүхоёр гараа урагш сунган түүнийг тэвэрлээ.

 Ийм нөхцөлд энэнээс илүү зөв үйлдэл гэж юу байх билээ?

       - Үнэндээ таньд буруу байхгүй. Бүх  зүйл л надаас болдог, таны жаргалтай байж, өөрийнхөөрөө амьдарч чадахгүй байгаа чинь ч миний буруу. Одоо ч бас таныг ийм байдал оруулсан нь миний буруу..Үнэндээ би л таниас уучлалт гуйж намайг өсгөсөн өрийг чинь бага ч болов төлж амьдрах ёстой.. Бүх насаараа.

      - Тэгж хэлэх хэрэггүй.. Чи надад ямар ч өргүй шүү дээ, чамайг өсгөх бол ердөө миний үүрэг байсан.

       - Гэхдээ эцэг эхийг маань орлох таны үүрэг биш, та бага байхад минь намайг өрөвдөөд л охиноо болгосон биздээ? Тэр үед та тийм ч хангалуун амьдралтай байгаагүй.

      - Дан ганц өрөвдсөн юм бишээ, би ээж аавт чинь ч өртэй байсан юм. Тийм сайхан амьдралтай байгаагүй минь үнэн, гэхдээ чиний ачаар л итгэл, урам зориг олж авдаг байлаа.. Чи л миний аврал.

  Хоолойгоороо өнөө л гуниг шаналлаар дүүрэн өнгө аяс мэдрүүлэх Жин сая нэг юм гараа нуруун дээр минь байршуулж зөрүүлэн тэвэрч буйгаа илэрхийллээ.

       - Тэгвэл та намайг уучлах уу? Саяны хэлсэн зүйлд, бас өмнөх бүх явдлуудад гэж гэмшингүй дуугаар хэлэхтэй зэрэгцэн хоолой зангирахын зэрэгцээ сормуус ч норсон байх нь тэр..

       - Хэдий нь би чамайг уучилсан болохоор санаа зовох хэрэггүй. Харин чи? Чи намайг уучлах юмуу?

       - Тиймээ.. Тэгэх болохоор битгий гунигла, бас битгий дахиж ийм сул дорой байдал гарга.

        - Ойлголоо.

 Жин мөрнөөс минь зөөлнөөр атган цээжээ минийхээс салгасныы сул гарынхаа эрхий хурууны өндгөөр хацар дээр тогтсон нулимсыг маань арчмагцаа өөдөөс эгцэллээ.

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now