<19>

3K 232 8
                                    


     - Чи юу ч ойлгохгүй гэж сонорт минь хүрэх төдийхөн шивнэх Тэхён нүдээ анин толгойгоо бага зэрэг бөхийлгөн санаа алдаад гарынхаа атгалтыг аажмаар суллан доош буулгав...

      - Чи ганцаараа тийм байдалтай биш байна шүүдээ, Тэхён. Би ойлгож байна.

 Намжүүн ч уртаар амьсгалснаа ийн гунихрангуй өнгөөр шивнээд гараа удаанаар өргөж түүний мөрөн дээр байрлуулав..

  Би бүр л гацаанд орчихлоо.. 

 Юун тухай яриад байгааг нь ч сүүлдээ ойлгохоо байх шиг..

       - Дараа уулзъя.

 Хэсэг чимээгүй зогссоныхоо эцэст Тэхён надад хандаж буй мэт хоёр үг хаялчихаад толгой гудайлгасан чигтээ цааш алхана..

        - Түүнд битгий санаа зов оо, бодох юм их байгаа байх. Маргааш уулзъя, сайхан амраарай.

 Дараа нь Намжүүн ч түргэхэн надтай салах ёс гүйцэтгэчихээд түүний хойноос очин, хамтдаа цаашилсаар бараа нь замхарч харагдана..

 Юу гэх ч учраа олохгүй зогссон би дэмий л тэдний барааг тасрах хүртэл харж зогсоод гэр лүүгээ орлоо.

Бас л тэр хүн байхгүй болохоор байшин маань хов хоосон болчихсон мэт санагдана..

Жин.. Жин, аав та хаана байна аа?

  Оройтож ирнэ гэж хэлсэн ч тэр алга. 

 Утсаа салгачихаад хаана юу хийж байгаа юм бол? 

Намайг өөрт нь ингэж их санаа зовж байгааг мэддэг болов уу?

  Ядаж байхад бороон дусал хаялж эхэлсэн болохоор ямар нэг юм муу зүйл тохиосон байхвий гэх түгшүүртэй бодол толгойд эргэлдээд байв.

 Утасныхаа дэлгэц, цонх хоёр луу байн байн өнгийн ийш тийш алхалж янзан бүрийн таамаг дэвшүүлсээр хэдэн цагийг ардаа үдлээ..

 Ширүүн борооны эрч намжиж, гадаах харанхуй орчныг  ганц нэг замын гэрэлтүүлэг бага ч болов арилгах тэр орой хөлийн чимээ чагнан суух миний санаа зовнил дээд цэгтээ тулах ажээ..

 Гудмаар алхлан өнгөрөх ганц нэг хүнээс өөр амьд амьтан үл үзэгдэх тэр шөнийн цагаар утас дугарах чимээ нам гүм орчныг минь эвдэх нь тэр.

 Хэдий цочсон ч Жиныг байх гэх баярлах сэдэл төрсөөр утсаа шүүрэн авч харвал "Юнги ах" гэх дугаараас залгаж байна.

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now