<50>

2.1K 211 7
                                    




  Түүний хариултад гайхаж хоцорсон залуус амаа ангайлган, огтын хөдөлгөөнгүйгээр байрандаа таг гацсан байлаа..

        - Юу? Үнэхээр үнэн гэжүү?

  Хэсэгхэн өөд өөдөөс харан зогсоцгоож буй тэр гурвын хэн хэн нь чимээгүй байцгаасны эцэст Хусог ийн хашгирах шахам чангаар хэлэх ба Тэкүг толгой дохих зуур Жин эргэж харан түргэн түргэн гишгэлсээр гэрийн үүдээр гарав.

  Хаашаа ч юм хар хурдаараа гүйх түүний зорьсон газар нь ойролцоох эмийн сан байж..  

 Тэвдэж сандарсаар гэртээ эргэн орж ирэх тэрээр гартаа чангаас чанга атгасан нэгэн зүйлийг Тэкүгийн гар дээр тавьж,

        - Хурдал, шалгаад үз  хэмээн түгдэрсээр хэлээд шалмагхан нуруу луу нь түлхсээр угаалгын өрөө лүү оруулан хаалгыг нь хаана.

 Тэкү гараа дэлгэн дээр нь тавиастай зүйлийг харваас, Жины өгсөн зүйл нь яг л өөрийнх нь  таамаглаж байснаар  жирэмсний тест байв..

  Яг л нэг хүндхэн хагалгааны хариу хүлээж буй мэт амьсгаа даран чимээ чагнаж зогсох залуусын хэн хэний дотор асар их түгшүүр илрэх аж..

  Төд удалгүй угаалгын өрөөний хаалга аяархнаар онгойж, Тэкү толгой гудайлган баргар царайлсаар гарч ирсэн нь тэдний түгшүүрийг нотлох шиг.

        - Энэ.. үнэн гэж байна.. Үнэхээр би жирэмсэн болчихож..

  Үүнийг сонсоод Жины зүрх золтой л дороо зогсчихсонгүй..

  Түүнийг бүр л балмагдаж, үхдэл аятай хачин баргар царай гаргахад Хусог Тэкүгийн гараас мөнөөх эдийг нь шүүрэн авч гарынхаа алгаар халхлан нүүрэндээ ойртуулж харлаа.

         - Хараал ид.. Үнэхээр.. тийм байна.

  Хэдий Хусог ийн үгээрээ нотолсон ч Жин өөрийн нүдээр харж байж итгэнэ гэсэн шиг  салганасаар Хусогоос тестийг шүүрэн авах оролдого хийв.

 Гэсэн ч Хусог өнөөхөө халаасандаа хийж, Жиныг заамдан аваад хөмсөг зангидаж, бухимдлаа илэрхийлэн өндөр дуугаар хашгичина. 

         - Чамд сануулсан биздээ?! Болгоомжтой бай гэж! Одоо үр дүнг нь харж байна уу?!

  .. Жин түүний энэ үйлдлийн дараагаар үгүй байх гэх эргэлзээндээ эрхгүй буулт хийн, хэт гайхшралд автсандаа хуруугаа ч хөдөлгөж эс чадна..

 Тэкү ч хөдөлж ядсаар шат руу алхлах бол Хусог Жин рүү нэг үхлийн харц хаялчихаад өнөөхийг нь даган дээд давхар луу гарлаа..

  Жин ямар ч тэнхэлгүй болсон мэт сулбайх биеэ арай ядан захирч хана налан зогсоод, аажмаар доошилж хөлөө жийн газар суув.. 

 Яг одоо түүний тархи ачаалалдаа дарагдаж байх шиг байна... 

Гэхдээ ямар бодолж тээж байгааг нь бид таашгүй..


***


  Хонх дугарах чимээ сонсогдож, Сэхи гэх эмэгтэйг болгоомжилсоор очин хаалга тайлахад нэгэн танил хүн зогсох нь Намжүүн.

        - Сайн уу, эгчээ? Тэхёнтой уулзахаар ирлээ, байгаа биздээ?  гэж түүнийг үл ялиг инээмсэглэсээр асуухад Сэхи нэг санаа алдсанаа зочноо дотогш орохыг урьлаа.

 Зочны өрөө лүү явж орон буйдан дээр суух зуураа Намжүүн эргэн тойрноороо нүдээ гүйлгэн Тэхёныг хайсаар..

 Сэхи хүүд цай аягалж өгөөд дэргэд нь суухдаа бас л нууцхан санаа алдчихаад хуурамчаар инээмсэглэх аж.

        - Эгчээ, Тэхён яасан гэнэ ээ?

        - Тэхён алга аа, эгчийнх рүүгээ явчихсан.

        - Эгч гэнэ ээ? Хаана байдаг билээ?

  Намжүүнийг хэлсэн хэдхэн үгнийх нь талаар бодолхийлсээр гайхан асуухад Сэхи нэг гүнзгий амьсгал авснаа эелдэгхэн дууны өнгөө алдалгүйгээр  хариулна.

       - Гуанжуд байдаг юм.  Хэсэгтээ л ирэхгүй байх даа.

       - Тийм байх нь ээ.. Уг нь уулзахыг хүссэн юмсан гэж Намжүүн сулхан дуугаар өгүүлснийхээ дараа дараагаар аягатай цайгаа ширээн дээр тавин Сэхигээс уучлалт хүсэж, салах ёс гүйцэтгэчихээд тэднийхээс хөдөллөө..

  Тэхёны ээжээс асууж шалгаах зүйл олон байсан ч харамсалтай нь түүний зориг хүрсэнгүй.. 

 Нэгэн бодлын Тэхёныг өрөвдөх ч шиг.. 

 Бас өөр нэг талаас Жин, Тэкү хоёрын харилцаанд ч санаа зовох шиг.. 

 Гэхдээ энэ удаад ч тэр гаргасан шийдвэртээ аль болох эргэлзэхгүйг эрмэлзэж байсан юм.. 

        - Тэхёноо, найз шиг найз байж чадаагүйд уучлаарай. Заавал бүхнийг мартаад шинээр эхлэх ёстой шүү. Тэр үедээ эргэж ирээд надаас хариугаа авдаг юм шүү, хүлээж байя. Найз минь хэмээх сэтгэлийн зурвасаа агаараар илгээх гэсэн мэт тэнгэр өөд ширтсээр шивнэх Намжүүн уртаар санаа алдана....

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now