<58>

2K 168 4
                                    



       - Жин.. Битгий лдээ.. Би хүсэхгүй байна гэж дуулдах төдийхнөөр шивнээд харцаа доошлуулахад тэр  инээвхийлэх аядаад хацрыг минь зөөлөн гарынхаа алгаар удаанаар илэх нь таатай.

       - Шийтгэлийг чинь хэлээгүй байхад ингэж хэлж болж байгаа юмуу? Юугаа төсөөлөөд байгаа юм?

  Хэлсэн хэлээгүй ойлгомжтой шүүдээ..

  Та миний хүсээгүй зүйлийг хиймээр байгаа.. 

 Тэр үед би ч хүсэж байсан, гэхдээ одоо бол үгүй.. 

  Ахиж тэгж чадахгүй нь.. Хэрээс хэтэрнэ байлгүй..

   Чимээгүй л нүдээ анин шүлсээ гүдхийтэл залгилахад цээжин доторх бяцхан зүрх минь аймшигтайгаар савлан чичирхийлж байв..

      - Хэл лдээ? Юу бодож байгааг минь чи мэдэж байгаа бололтой? хэмээх Жины хоолой улам л ёжтой гэмээр сонсогдохын хацуу халуун амьсгал нь чих рүү төөнөж бие зарсхийм мэдрэмж төрүүлнэ.

  Хариулт өгье гэсэн ч амнаасаа үг унагаж дөнгөхгүй нь бололтой.

 Жин хацраас минь барьсан гараараа эрүүнээс атган эвлэгхэн боловч хүчтэйгээр дээш өргөж, хүзүү хавьцаа амьсгалаа мэдрүүлэхэд би нүдээ бүр л тас анив.

  Яг энэ үед би машины хамар дээр нуруугаараа хэвтчихсэн, харин тэр дээрээс минь тонгойн  цээжээ минийхтэй бараг л наалдуулчихсан байрлалтай байх шиг байна.. 

Мөн нэг гараараа миний эрүүнээс барьчихсан, харин нүүр нь яг л хүзүүний минь урд....

   Сандралаа нуухыг хичээсэндээ амьсгаагаа дарж ядан байтал Жин нөгөө гараараа цамцны маань цахилгааныг  аажмаар буулгаж байснаа талд нь хүргээд зогслоо.

         - Битгий сандраад бай, амьсгаагаа гарга. Бас айх хэрэггүй гэж ахин чихэнд шивнэснийх нь дараагаар хүзүү хэсэгт халуун бөгөөд зөөлөн зүйл мэдрэгдэж, би цочсондоо хальтхан дуу алдаад чимээ гаргахгүйн уруулаа чангахан хазаллаа..

  Жины хэл.. арьсан дээгүүр минь удаанаар тэнүүчилсээр эрүүний хэсэгт ирээд зогслоо.. 

 Яг л галаар төөнөж буй мэт халуун байна..

        - Амттай.. Гэхдээ үүнийг чинь гүйцэхгүй юм гэж амьсгаад шивнэснээ Жин эргэн огцом дээшилж хоёр гараараа шилэн хүзүүгминь ороон өөр лүүгээ түлхэж, уруулаа минийхт хүчтэйгээр наан бараг л үмхэх шахлаа.

  Түүнээс зогсохыг хүссэндээ хөлөө байдгаар нь тийчлүүлж, гараараа цээжинд нь тулан хамаг хүчээрээ түлхсэн ч тэр ер тоосон шинжгүй..

 Удсан ч үгүй биеийг минь удирдах увидастай  түүний гайхалтай халуухан үнсэлтэд би мансуурсандаа хөдөлгөөнөө аажмаар зогсоож дуулгавартайгаар үгэнд нь орох шиг.  

  Хэдий сэтгэлд сайхан санагдаж, дээдийн жаргалыг олж буй мэт л санагдаж байгаа ч.. бас айдас гэх зүйл дотор минь байсаар л байна байна.

  Нүдээ алгуурхнаар нээхтэй зэрэгцэн бүлээн шингэн зүйл хацрыг минь даган урсах нь тэр. 

 Энэ бол төлөвлөгдөөгүй зүйл..

  Нулимсаа буцаан залгихыг хүссэндээ ч тэр үү аль эсвэл ахин унагахгүйг хичээсэндээ би нүдээ эргүүлэн тас аньлаа. 

 Магадгүй Жинд харуулахыг хүсээгүй болохоор тэр байх.

 Үүний дараагаар тэр ч огцмоор үнсэлтээ зогсоон уруулаа минийхээс салгаж, биеэ минийхээс салгалаа.

 Нулимсаа нудрах аядсаар дээш өндийхөд хамаг бие маань хүчгүй болчихсон мэт  хөл дээрээ арай ядан тогтох аж.

  Жин хоёр гараараа нүүрээ шувтарч, уртаар гүнзгий амьсгал авснаа толгой гудайлган дэргэдүүр минь зөрөхдөө явъя гэх үгийг хаяллаа.

 Би ч мөн адил гүнзгий амьсгал аван гаргаж, тайвшрахыг өөрт шаардсаар хойноос нь машины хаалга татаж, суудлаа эзлэв.

  Саяхны гэнэтийн явдлаас болж хөлний өвдөлт ч мартагдчихсан бололтой.. 

 Үнэндээ одоо ч гайхшрал минь бүрэн арилаагүй байна. 

Жины гаргасан ээлжит хачин үйлдлүүдээс болоод.. 

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now