<37>

2.5K 211 10
                                    




  Өрөвч сэтгэл, хайр хоёрыг андуурч болохгүй байх..

  Тэд бие бие рүүгээ этгээд ч гэж нэрлэж болмоор хачин харцаар ширтэлцэх ба хэн хэн нь ахиж үг дугарсангүй..

   Яг л тэр эвгүй уур амьсглыг эвдэн, тэрхэн мөчид миний хүрэмний халаасанд байх утас дугарснаар хэн хэний маань анхаарал сарнив.

  Яагаад ч юм чичирхийлсээр буй гараараа халааснаасаа утсаа гаргаж ирэн шууд л дуудлагаа аваад чихэн дээрээ аваачвал.. Жины хоолой..

        - Байна уу? Хаана байна? Би сая л цаг анзаарлаа, хоёрын хоорон дэмий чамайг явуулчихаж. Хэрвээ сургууль руугаа ороогүй бол гадаанаа намайг хүлээж байгаач? Би одоо очлоо.

        - Гэхдээ.. ажил чинь яах юм?

        - Яриад зохицуулчихсан.

        - За, ойлголоо гэж сулхан дуугаар хариулах зуураа өнөөх хоёрын зүг харах би тэднийг ч бас над руу анхаарлаа хандуулсныг анзаармагцаа өөр тийш харцаа шилжүүллээ.

        - Хүлээж байгаарай, хайртай шүү.

   Уг намуухан дууг ахин сонсмогцоо дуудлагаа тасалчихаад утас атгасан гараа аажмаар доошлуулах зуур Намжүүн Жины ярьсан эсэхийг асууж хойноос нь Тэхён,

       - Одоо ирж байна гэнэ үү? хэмээн түргэхэн ам нээнэ.

 Хариуд нь аяархан толгой дохих би яагаад ч юм гэмших сэтгэгдэлдээ дийлдэн доош харна..

       - Тэгвэл одоо учраа олчихъё лдоо, одоо л нэг мөсөн бүх асуудлаа шийдчихье гэж зоримогхон дугараад Тэхёныг урагш ухасхийхэд Намжүүн цээжин дээр нь гараа тавин зогсохыг шаардав.

        - Тэхён, тайвшир. Битгий ингэж их сэтгэл хөдлөл гарга.

        - Яаж тайван байх юм? Тэгэх тусам энэ бүхэн бүр л хэцүү болоод байна!

        - Ямартай ч эхлээд тэр ирэг. Харин чи битгий дайраарай.

        - Ойлголоо.

   Тэхёныг гунигтай гэгч нь санаа алдаад хойшлон Намжүүнтай зэрэгцэж зогсоход нүдэнд нь хураад байсан саяын их уур уцаар арай л хоргодсон мэт санагдана.

  Дараагийн хэдэн хоромд буюу Жиныг ирэх хүртэл бид ахин хоорондоо үг дугараагүйн дээр би тэдэнтэй харц тулгарахаас зайлсхийх тул чухам ямар хувирал гаргаж буйг нь ч олж мэдэж чадсангүй..

MA DAD || JIN [END]Dove le storie prendono vita. Scoprilo ora